Тийм хамт олонтой бол та ажилдаа ирэхдээ яаарч, аз жаргалтай урам зориг дүүрэн ажиллах болно. Цаг үргэлж шинэ санаа төрнө. Мэдээж ажлын бүтээмж өндөр байх ба танай баг хамгийн шилдэг хамт олон болно.
Багийн нэг хэсэг байх нь зөвхөн хөгжилтэй байх биш урам зоригоор дүүрэн эерэг сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Ийм баг зөвхөн ёс суртахууныг чухалчилдаг багаас илүү амжилтанд хүрдэг.
Орчин цагийн бизнесийн өрсөлдөөн, ажлын үр дүнгийн өндөр хүлээлт, уртасгасан ажлын цаг зэрэг нь ажилчдад сэтгэлзүйн болон бие махбодын эрсдэлүүдийг бий болгож байна. Харилцаа холбооны байнгын бэлэн байдал, дэлхийн хэмжээнд өрсөлдөх ажлын хэрэгцээ шаардлага нь ажил амьдралын зааг ялгааг тодорхойлоход улам хүндрэлтэй болгож байна.