MayMeasureMonth

May Measurement Month - Олон улсын компанит ажил, эрүүл мэндийн олон нийтийн арга хэмжээний тухай

#MayMeasure #ДаралтааХэмжих5сар

Цусны даралт ихсэлттэй тэмцэх Дэлхийн өдөр 5-р сарын 17

Олон улсын гипертензийн нийгэмлэг, Дэлхийн гипертензийн лигээс 5-р сарын 17-ныг Цусны даралт ихсэлтийн эсрэг дэлхийн өдөр болгон 2005 онд зарласан байдаг.  Тархалт, нас баралтаараа дэлхийд тэргүүлж буй зүрх судасны өвчлөлтэй тууштай тэмцэх зорилгоор 2017 оноос эхлэн 5-р сарыг Дэлхий нийтээр даралтаа хэмжих сар #MayMeasurementMonth болгон зарлаж, нийгэмлэгийн гишүүн улс орнуудтай хамтран нэгдсэн нэг уриалга дор иргэдэд эрүүл мэндийн боловсрол, тэр дундаа зүрх судасны өвчлөлийн талаар мэдээ мэдээлэл түгээж, цусны даралтын хэмжилтийг хийж тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд 100 гаруй улс оронд нийт 2.7 сая хүний даралтыг хэмжиж, урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч ажилласан нь Дэлхийн түүхэнд даралт ихсэлтийн эрт илрүүлэгт хамгийн олон хүнийг богино хугацаанд хамруулсан сайн дурын үйл ажиллагаа болон тэмдэглэгдэн үлдсэн.

International Society of Hypertension буюу Олон улсын гипертензийн нийгэмлэгийн албан ёсны гишүүн МОНГОЛЫН ДАРАЛТ ИХСЭЛТИЙН НИЙГЭМЛЭГ-ийн зүгээс #MayMeasureMonth арга хэмжээг ДАРАЛТ ХЭМЖИЛТИЙГ ДАДАЛ БОЛГОЁ! уриан дор 5-р сарын туршид зохион байгуулахаар ажиллаж байна. 

Ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Монголын даралт ихсэлтийн нийгэмлэг, Оном сан, Эрүүл Зүрх-Эрүүл Улаанбаатар хөтөлбөр хамтран ажиллаж байна. 

Хамтран зохион байгуулагчид:

#ДаралтааХэмжих5сар

Хамтран ажиллах хүн бүхэнд бидний үйл ажиллагаа нээлттэй!

Бүгд үнэ төлбөргүй. Та бидэнтэй холбогдоорой.

Close Menu

Ажил дээрээ цусны даралтаа үнэгүй хэмжүүлэх үү?