MayMeasureMonth

Амь насаа хамгаалах энгийн арга - ДАРАЛТ ХЭМЖИХ

#ДаралтааХэмжих5сар

Монгол улс дахь зүрх судасны өвчний өнөөгийн байдал

ДЭЛХИЙН ДУНДЖААС 4 ДАХИН ӨНДӨР

100.000 хүн амд ногдох тархины цус харвалтын тохиолдлоор дэлхийд НЭГДҮГЭЭР-т бичигддэг
Монгол улс цус алдах хэлбэрийн цус харвалтын нас баралт хамгийн өндөртэй орон ба 100 мянган хүн тутамд 186 тохиолдол байна. Global Burden of Disease 2016

НҮБ-ЫН ХИЙСЭН ҮНЭЛГЭЭ

Халдварт бус өвчний өндөр тархалтаар дэлхийд ХОЁРДУГААР-т ордог.
НҮБ-ын төрөлжсөн агентлагийн хамтарсан багаас Монгол улсыг бага болон дунд орлоготой бусад оронтой харьцуулсан 2015-2016 оны судалгааны үр дүн.

НАС БАРАЛТЫН 77% ХАЛДВАРТ БУС ӨВЧИН

Түүний 32% нь 30-70 насныхныг хамарч, эрт нас баралтын шалтгаан болж байна.
НҮБ-ын төрөлжсөн агентлагийн хамтарсан багаас Монгол улсыг бага болон дунд орлоготой бусад оронтой харьцуулсан 2015-2016 оны судалгааны үр дүн.

НАС БАРАЛТЫН 30% ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧИН

Зүрхний шигдээс, цус харвалт зэрэг зүрх судасны өвчний гол эрсдэлт хүчин зүйл нь цусны даралт ихсэлт.
Цусны даралт ихсэлттэй иргэдийн дийлэнхи нь буюу 70% нь даралт ихсэлттэй байгаагаа мэддэггүй.

ДАРАЛТ ИХСЭЛТ ЧИМЭЭГҮЙ ТАХАЛ

15-64 насны хүн амын дунд цусны даралт ихсэлтийн тархалт буурахгүй байна.
2005, 2009, 2013 онд хийгдсэн үндэсний судалгаанд даралт ихсэлтийн тархалт насанд хүрэгчдийн дунд 27.3- 28.1% байсан бол 2018 оны STEPS судалгаанд энэ тоо 51.3% болж өссөн байна.

ДАРАЛТАА ХЭВИЙН ХЭМЖЭЭНД БАРЬЖ ЧАДДАГГҮЙ

Цусны даралт ихсэлттэй хүн амын 20,7 % эмчийн хяналтанд байдаг.
Цусны даралт ихсэлттэй иргэдийн дөнгөж 7.4% нь эмчилгээ үр дүнтэй буюу даралтаа хэвийн хэмжээнд барьж чаддаг.

ДАРАЛТ ХЭМЖИЛТИЙГ ДАДАЛ БОЛГОЁ!

Цусны даралт ихсэлт, түүний эрсдэлийн талаарх мэдлэг, мэдээллийг  дээшлүүлэх, даралт ихсэлтийн эрт илрүүлгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн дэлхий даяар зохион байгууллагддаг компанит ажил, эрүүл мэндийн арга хэмжээнд та болон танай хамт олон нэгдэн оролцоорой.

Close Menu

Ажил дээрээ цусны даралтаа үнэгүй хэмжүүлэх үү?