ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТ

Hypertension

Оношлогоо

Эх сурвалж: Heart.org

Цусны даралтыг хэмжихдээ бугалганы манжет бүхий баталгаат автомат багажаар хэмжилийг хийнэ. Бугалганы манжет нь тухайн хүнд тохирсон хангалттай урттай байх шаардлагатай.

Цусны даралт ихсэлтийг баталгаат даралтын аппаратаар дор хаяж 2 удаагийн ирэлтээр 3 удаагийн хэмжилтийн дундаж хэмжээ, цусны даралт ихсэлтийн эрсдэлт хүчин зүйлсийг харгалзан, шаардлагатай тохиолдолд автомат төхөөрөмжөөр 24 цагийн турш даралтыг хэмжин эмч оношлоно.

Эмчилгээ

Цусны даралт хэвийн хэмжээнд хүртэл буурахгүй байгаа тохиолдолд цусны даралт бууруулах эм уух шаардлагатай байдаг. Цусны даралт бууруулах маш олон бүлгийн эм байдаг учир эмчид үзүүлж өөрт тохирсон эмийг зааврын дагуу, тогтмол уух нь маш чухал.

Даралт бууруулах эмийг тогтмол тогтсон цагт уух нь эмийн үйлчлэлд илүү сайн нөлөөлдөг.

Даралт бууруулах эм уух явцад гарч байгаа бэхршээл, гаж нөлөөг эмчтэйгээ ярилцсаны үндсэн дээр зөвхөн эмч таны уух эм болон эмийн тунг өөрчлөхийг шийднэ.

Иймээс та:

  • Өдөр бүр даралт бууруулах эмээ эмчийн зөвлөсний дагуу уу.
  • Тогтмол даралтаа хяна.

Хүндрэл

Цусны даралт ихсэлтийг эмчлэхгүй бол олон хүндрэлүүд гарч, цаашлаад амь насанд эрсдэл бий болгодог. Юуны түрүүнд артерийн судсыг нарийсгаж, хатууруулахад шууд нөлөөлөхийн зэрэгцээ зүрхэнд байнгын ачаалал үүсгэж, цусны эргэлтэнд саад учруулдаг.

Цусны даралт ихсэлтийг эмчлээгүй, даралтыг хэвийн түвшинд хүргээгүй тохиолдолд зүрх судасны өвчин, зүрхний дутагдал, зүрхний шигдээс, цус харвалт, бөөрний дутагдал, захын судасны хүндрэлүүд үүсэх аюултай.

Холбоотой мэдээлэл