Тархалтаараа дэлхийд тэргүүлж буй зүрх судасны өвчлөл, түүнээс үүдэлтэй нас баралтыг багасгах, ялангуяа хөгжиж буй орнуудад тус асуудлыг шийдэхэд дэмжлэг болох зорилгоор Швейцарь улсын “Новартис сан” сайн санааны байгууллага “Эрүүл зүрх – Эрүүл хот” хөтөлбөрийг санаачлан 3 тивийн 3 улсад нэгэн зэрэг хэрэгжүүлж байна.
Ази тивээс Монгол улсын нийслэл Улаанбаатар хот сонгогдож, “ЭРҮҮЛ ЗҮРХ – ЭРҮҮЛ УЛААНБААТАР” хөтөлбөр үйл ажиллагаагаа эхлүүлэн ажиллаж байна.