ЗҮРХНИЙ ХЭМ АЛДАЛТ

Эмчлэгдэх боломжтой…

Зүрхний хэм алдалт гэж юу вэ?

Эх сурвалж: heart.org

Зүрхний нэг цохилт нь зүрхний тосгуур, ховдлуудын тодорхой дараалалтай агшилтаас бүрддэг тухай хүн бүр л биологийн хичээл дээрээс үзэж байсан. Агшилтууд нь тогтсон хугацааны дараа ар араасаа даган хийгдэж байдаг.

Зүрхний хэмийн алдагдал буюу аритми гэдэг нь зүрхний хэсгүүдийн агшилтын дараалал, хэмнэл, давтамж алдагдахыг хэлдэг. Үхэлд хүргэдэг зүрхний эмгэгийн дотроос зүрхний хэм алдагдах буюу аритми нь 10-15% эзэлдэг ажээ.

Зүрх зөв хугацаанд агшиж чадахгүй байхыг зүрхний хэм алдагдал гэж ойлгож болно. Зарим хүн хэм алдагдлыг мэдрэхгүй байх нь бий. Хэм алдагдлыг ерөнхий 2 том бүлэгт хуваана. Тахиаритми- зүрх хэвийн хэмжээнээс түргэн агших, брадиаритми- зүрх удаан агших гэж ангилдаг хэдий ч маш олон хэлбэр байдаг. Судалгаагаар 40-өөс дээш насны Америкчуудын 4 хүн тутамд 1 нь зүрхний хэм алдагдалтай байдаг байна.

ШАЛТГААН

Эрүүл хүн ихээр идэх, өтгөн хатах, бариу хувцас өмсөх, шавьж хорхойнд хазуулах, зарим эм бэлдмэл хэрэглэх, сэтгэл санааны дарамтанд орох зэргээс үүдэн аритми үүсэх нь бий. Мөн түүнчлэн чихрийн шижин өвчний үед, ялангуяа таргалалт, даралт ихсэх өвчинтэй хосолсон үед үүсэх эрсдэл ихтэй байдаг.

Гэхдээ сарын тэмдгийн өмнөх хам шинж зэрэг бусад шалтгаанаас үүдэлтэй байх нь бий.

Эдгээрээс гадна удамшлын хүчин зүйлийн нөлөөгөөр аритмигээр өвдөх магадлал өндөртэй болох нь ч бий. Мөн зүрхний мэс заслын дараах хүндрэл ч байж болно. Ингээд ч зогсохгүй дараахь эмгэгийн үед шинж тэмдэг байдлаар илэрдэг, үүнд:

• Даралт ихсэх өвчин

• Зүрхний гажиг, зүрхний дутагдал, зүрхний цусан хангамж хомсдох өвчин

• Хоёр хавтаст хавхлагын унжилт

• Бамбай булчирхай н өвчин ба бусад дааврын алдагдалтай өвчнүүд.

Зүрхний хэм алдалтын явц

Эх сурвалж: heart.org

Зүрх нь өөрийн тусгай дамжуулагч системийн тусламжтайгаар үйл ажиллагааныхаа хэвийн байдлыг хангаж байдаг. Энэхүү тусгай дамжуулагч систем нь зүрхний булчинг хоорондоо нягт зохицолдолгоотойгоор агших ажлыг удирдаж байдаг цахилгаан импульсийг боловсруулан дамжуулдаг тусгай эсүүдээс бүрдэнэ.

Зүрхний агшуулж эхлүүлдэг дохио нь зүрхний баруун тосгуурт байх синусын зангилаа наас (хэм жолоодогч) үүснэ. Зүрхийг хэвийн үед минутанд 60-90 удаагийн давтамжтайгаар цохилохыг эсэхийг энэ зангилаа хариуцаж байдаг. Дараа нь энэ дохио нь бусад тосгуурт хүрч агшилт үүсгээд ховдлуудад хүрнэ. Энэ системийн алдагдал зүрхний хэмнэлийн алдагдлыг үүсгэнэ.

Ямар хэсэгт алдагдал үүссэнээс хамаарч хэмнэлийн алдагдлыг тосгуурын ба ховдлын гэж хуваана. Хэрэв зүрхний цохилт минутанд 90-ээс дээш байвал зүрх дэлсэх буюу тахикарди гэнэ. Зүрхний агшилтын тоо биеийн хүчний болон сэтгэл санааны ачааллын үед (энэ бол зүрхний хэвийн хариу үйлдэл юм) ихсэнэ. Биеийн халуун ихсэх үед зүрх мөн л дэлсэнэ. Биеийн халуун 1 хэмээр нэмэгдэхэд зүрхний агшилтын тоо 10 цохилтоор нэмэгддэг. Зүрх дэлсэх нь зүрхний олон өвчний үед ажиглагддаг шинж ч гэлээ нөгөө талаас хүний хувийн онцлогтой холбоотой хэвийн үеийн шинж ч байж болно.

Хэрэв зүрхний цохилт минутанд 60-аас цөөн болбол түүнийг зүрхний цохилт удаашрах буюу брадикарди гэнэ. Зүрхний цохилт удаашрах нь цоо эрүүл хүмүүст  ажиглагддаг бөгөөд тэдгээр нь гол төлөв мэргэжлийн тамирчид байдаг.

Энд зүрхний цохилтын тоо удаашрахыг судасны лугшилтын тоо цөөрөх буюу брадисфигмитэй андуурах хэрэггүй юм. Брадисфигмитэй үед зүрхний цохилтын тоо хэвийн байвч судасны цохилтын тоо цөөрдөг.

Хэрэв зүрхний агшилтын зөв хэмнэлийн дундуур гэнэт агшилт өгвөл ээлжит бус агшилт буюу экстрасистоли үүснэ. Ээлжит бус агшилтын хамгийн олонтаа тохиолдох шалтгаан нь мэдрэл судасны тэнцвэр алдагдах, зүрхний булчингийн үрэвсэл, цөсний хүүдийн өвчнүүд, тамхи таталт эсвэл сэтгэл санааны дарамт.

Мөн нэлээд их хэмжээгээр тархсан нэг хэм алдагдал бол чичиргээтэн хэм алдагдах буюу мерцательная аритмия юм. Ингэж хэмнэл алдагдах үед зүрхний мөчлөгийн нэг үе буюу тосгуурын агших үе нь алга болдог. Улмаар тосгуурын булчингийн ширхгүүд нь зэрэг агших чадвараа алдаснаар зүрхний тосгуур эмх замбараагүй чичиргээтэж эхлэхийн даган зүрхний ховдлууд ч хэмнэлгүйгээр агшиж эхэлдэг.

Үүнээс гадна зүрхний хэмнэл огцом алдагдал гэж бас байдаг. Энэ үед гаднаас харахад элдэв эмгэггүй байтал зүрх нь огцом минутанд 150-200 удаа хүртэл олон цохилж эхэлнэ. Ингэж хэмнэл алдагдах нь гэнэт эхэлсэн шигээ гэнэт арилах нь олонтаа. Зүрхний цохилт хэвийн болсны дараа давсгаа яаралтай суллах шаардлагатай байдаг. Зүрхний хэмнэл алдагдахыг аюулын дохио гэж үзвэл хэмнэл огцом алдагдахыг хамгийн ноцтой нь.

Хурхирах ба нойрон дунд амьсгал бөглөрөн амьсгалгүй болох хам шинжийн үеийн зүрхний хэм алдагдах өөрийн гэсэн тусгай онцлогтой. Амьсгал зогсох мөчид зүрхний хэмнэл цөөрч, харин амьсгал зогссоны дараах амьсгал авах үед зүрхний цохилтын тоо нэмэгдэнэ. Ингэсээр зарим тохиолдолд цохилтын тоо цөөрөх ба нэмэгдэх хоорондын хэлбэлзэл нь минутанд 30-40 хүрэх нь бий.

Зүрхний хэмнэл хүчтэй алдагдах үед зүрхний үйл ажиллагаа мэдэгдэхүйц алдагдаснаар гол судас руу орох цусны хэмжээ багасахад хүргэдэг. Үүний үр дүнд нь цусны дутагдалд хамгийн мэдрэмтгий эрхтэн болох тархины үйл ажиллагаа доголдон толгой гэнэт хүчтэй эргэх, ухаан алдахад ч хүргэх аюултай.

ШАЛТГААНТ ХҮЧИН ЗҮЙЛ

Титэм судасны өвчин

Зүрхний хавхлагын гажиг

Зүрхний дутагдал

Бамбай булчирхайн өвчнүүд

Хэм алдагдал үүсгэгч бодисууд: кофейн, тамхи, архи, кокайн

ШИНЖ ТЭМДЭГ

Зүрхний хэм алдагдлын үед янз бүрийн шинж тэмдэг илэрч болно

Бие сулрах

Толгой эргэх

Ухаан балартах

Зүрх дэлсэх

Зүрхээр эвгүй оргих

Цээжээр өвдөх

Амьсгал давчдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг боловч ихэнх тохиолдолд зүрхний хэм алдагдалтай өвчтөнүүд анзаарахгүй өнгөрдөг байна.

ОНОШЛОГОО

Цусны шинжилгээ нь аритмийн шалтгааныг тогтооход зайлшгүй шаардлагатай.

Зүрхний цахилгаан бичлэг

Цээжний рентген зураг

Зүрхний монитор

Зүрхний хэт авиан шинжилгээ

Хэрвээ та хэм алдагдалтай гэж оношлогдсон бол хэм алдагдалд хүргэж байгаа шалтгааныг олж тогтоох нь чухал.

Зүрхний хэмнэл алдагдах нь бие даасан өвчин биш, харин өвчний шинж юм. Ер нь бол аажимдаа арилж болох ч хэдэн цагаар арилахгүй байх, огцом хүндрэл өгөх зэрэг тохиолдолд  эмнэлгийн тусламж яаралтай авах хэрэгтэй. Цаашилбал, аритми нь өөрөө аяндаа алга боллоо ч  цаг алдалгүйгээр зүрхний эмчид үзүүлэх хэрэгтэй.

Зүрхний хэмнэл алдагдах үед зүрхний цохилт гэнэт олдож, эсвэл алдагдаж байгаа мэт мэдрэмжийг дагалдан зүрх хэт хурдан, эсвэл хэт удаан цохилж эхэлдэг. Мөн бие сулрах, ядрах, амьсгаадах, царай цонхийх, зүрхээр өвдөх зэрэг шинж мэдрэгдэнэ.

Зүрхний хэмнэл алдагдлын шалтгааныг тогтоохын тулд аритмолог /зүрхний хэм алдагдлын/ эмч зүрхний цахилгаан бичлэгийн (ЗЦБ)+ атропинтой сорил хийнэ. Мөн фонокардиограмм хийж, зүрхний авиа болон шуугианыг шинжилнэ. Түүнээс гадна ердийн зүрхний цахилгаан бичлэг, ачааллын үеийн ЗЦБ, ЗЦБ-цахилгаан хяналтыг хоногийн туршид хийж зүрхний чанд авиан шинжилгээ хийнэ (эхокардиография).

ЭМЧИЛГЭЭ

Аритмолог /зүрхний хэм алдагдал судлаач/ болон кардиолог /зүрх судасны эмч/эмчийн заалтын дагуу улаан хоолойгоор дамжуулсан цахилгаан эрчимжүүлэлт хийнэ. Энэ аргыг мөн хэм алдагдлыг оношлоход ашигладаг. Хэрэв зүрхний хэм алдагдал нь байнгын шинжтэй, эмийн аргаар эмчлэгдэхгүй байвал кардиостимулятор /зохиомлоор зүрхний хэмнэл удирдагч/ суулгана.

Зүрхний хэмнэл алдагдал үе үе ажиглагддаг бол нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч  хөдөлгөхгүй байх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч сурах хэрэгтэй.

Эмчилгээний гол зорилго нь:

Цусны бүлэгнэлтийг тогтвортой хэмжээнд барьж, шигдээсээс сэргийлэх

Зүрхний хэмийг хэвийн хэмжээнд барих

Хэм алдагдалд хүргэж байгаа өвчнийг олж, эмчлэх

Зүрхэнд халтай муу зуршил, сөрөг стрессийг бууруулах