ЗөвлөмжМэдээ

HEART багц зөвлөмж Монгол хэлээр орчуулагдлаа

🌎Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага болон зүрх судасны олон улсын мэргэжлийн тэргүүлэгч холбоодын хамтран боловсруулсан 💚HEARTS – Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний түвшинд зүрх судасны өвчний менежментийг сайжруулах багц зөвлөмж – 🇲🇳МОНГОЛ ХЭЛЭЭР ОРЧУУЛАГДЛАА.
👨‍⚕️Монгол улсын эрүүл мэндийн салбарт өөрсдийн нөөц бололцоог ашиглан бодитой хувь нэмэр оруулах зорилготой бид энэхүү багц зөвлөмжийг үнэ төлбөргүйгээр эх хэлнээ хөрвүүлэн дуусгаж, хэвлэлтэд өгөхөд бэлэн боллоо. 👏
📖Номын агуулгыг:
– Америкийн Зүрхний Холбоо
– Энэтхэг улсын Архаг Өвчний Хяналтын Төв
– Диабетийн Олон Улсын Холбоо
– Даралт Ихсэлтийн Олон Улсын Нийгэмлэг
– Бөөр судлалын Олон Улсын Нийгэмлэг
– Америкийн Нэгдсэн улсын Халдварт бус Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэлтийн Төв
– “Resolve to Save Lives” хөтөлбөр
– Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Америкийн бүсийн буюу Бүх Америкийн Эрүүл мэндийн байгууллага
– Дэлхийн Эрүүл Мэнд Байгууллага (ДЭМБ)
– Дэлхийн Зүрхний Холбоо
– Дэлхийн даралт ихсэлтийн нийгэмлэг
– Дэлхийн харвалтын байгууллага
– Америкийн Анагаахын Нийгэмлэг
– Эрүүл мэндийн үйлчилгээнд тохиромжтой технологи нэвтрүүлэх хөтөлбөр
– Насанд Хүрэгчдийн Өвчлөлийн Цогц Менежментийн Нэгдэл
– Канадын МкМастер Их Сургууль
– Бүх Энэтхэгийн Анагаах Ухааны Дээд Сургууль зэрэг байгууллагууд хамтран бүтээсэн болно.
#HEARTS #OnomFoundation

,
МУЛЬТИВИТАМИН БОЛОН МИНЕРАЛ НЬ ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧЛӨЛИЙГ БУУРУУЛДАГГҮЙ
Улаанбаатарт хэрэгжиж байсан бидний үйл ажиллагаа Монгол орон даяар хэрэгжихээр боллоо
Menu