ЗөвлөмжЦусны даралт ихсэлт

МУЛЬТИВИТАМИН БОЛОН МИНЕРАЛ НЬ ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧЛӨЛИЙГ БУУРУУЛДАГГҮЙ

МУЛЬТИВИТАМИН БОЛОН МИНЕРАЛ НЬ ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧЛӨЛИЙГ БУУРУУЛДАГГҮЙ

1970 -2016 оны хооронд олон улсын сэтгүүлүүдэд хэвлэгдсэн 18 эрдэм шинжилгээний өгүүллийг нэгтгэн эмхэтгэсэн энэ судалгаагаар МУЛЬТИВИТАМИН болон МИНЕРАЛЫН нэмэлт бүтээгдэхүүн нь ЗҮРХ-СУДАСНЫ ӨВЧИН ялангуяа ЗҮРХНИЙ ШИГДЭЭС, ЦУС ХАРВАЛТ, ЗҮРХ-СУДАСНААС ШАЛТГААЛСАН ГЭНЭТИЙН ҮХЭЛ зэргээс урьдчилан сэргийлэхэд ямарч нөлөө байхгүй болохыг тогтоосон. Судалгаанд 2 саяас их хүмүүсийг хамруулсан бөгөөд ВИТАМИН болон МИНЕРАЛЫН нэмэлт бүтээгдэхүүнийг ЗҮРХ-СУДАСНЫ ӨВЧЛӨЛӨӨС урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхээс татгалзаж, харин эрүүл хооллолт, давсны хэрэглээгээ багасгах, тамхи татахгүй байх, дасгал хөдөлгөөн, цусны даралтаа хянах зэрэг нь чухал болохыг зөвлөсөн.

Эх сурвалж: Kim J, Choi J, Kwon SY, McEvoy JW, Blaha MJ, Blumenthal RS, Guallar E, Zhao D, Michos ED. Association of Multivitamin and Mineral Supplementation and Risk of Cardiovascular Disease.
Circulation: Cardiovascular Quality and Outcomes, 2018 Jul; 11(7): e004224

Орчуулсан: АУ-ны доктор Дашдэмбэрэлийн Нарантуяа
Neurologist, Postdoctoral Research Fellow in Japan

, ,
Цусны даралт ихсэлт нүдийг гэмтээх эрсдэлтэй
HEART багц зөвлөмж Монгол хэлээр орчуулагдлаа
Menu