ЗөвлөмжЧихрийн шижин

Витамин Д хангалттай хэмжээнд байх нь чихрийн шижингээр өвчлөх эрсдлийг бууруулдаг

Bитамин Д багасах нь яс сийрэгжих, булчин сулрах, зүрхний өвчнүүд хийгээд хавдар болон бусад архаг эмгэгүүдтэй хамааралтай байдаг.
Эрдэмтдийн үзэж байгаагаар цусан дах Д витамины түвшин өндөр байх нь чихрийн шижин өвчин тусахаас сэргийлдэг гэж үзэж байна.
Судлаачид 900 өндөр настныг 12 жил даган судалсан ба тэдний цусан дахь Д витамин болон сахарын түвшинг тогтмол шалгаж үзсэн байна.
Судалгааны үр дүнгээс үзэхэд цусан дах Д аминдэмийн хэмжээ байх тусам чихрийн шижин өвчнөөс төдий чинээ үр дүнтэй сэргийлэх боломжтой байсан.
Тэдгээр хүмүүсийн цусан дахь агууламжуудыг харьцуулахад: Цусан дах Д аминдэмийн хэмжээ 30 нг/мл өндөр байвал чихрийн шижин өвчин тусах эрсдэл нь бусад хүмүүстэй харьцуулахад 3 дахин бага байдаг байна. Харин таны цусан дах Д витамин нь 50 нг/мл-ээс өндөр үед энэ тоо 5 дахин бага болж буурдаг байна.
Хэдий тийм болов ч, Д витамныг өндөр тунгаар хэрэглэснээр чихрийн шижингээр өвчлөх эрсдэлийг бууруулна гэж бүрэн дүүрэн нотлогдоогүй байна. Америкийн Анагаах Ухааны Хүрээлэн Д витамин цусанд 20 нг / мл буюу түүнээс илүү байх нь зүйтэй гэж үзэж байгаа хэдий ч, зарим эрдэмтэд энэ хэмжээнээс илүү байх тусам эрүүл мэндэд сайн гэж үзэж байна. Тиймээс энэхүү маргааныг шийдвэрлэхэд цаашид илүү том хүн амыг хамарсан, олон судалгааны ажлууд хийгдэх шаардлагатай байна.

Жич: Хэрэв та витамин Д нэмэлтээр хэрэглэх гэж байгаа бол шинжилгээ өгч эмчийн зөвөлгөө дагуу хэрэглэхийг сануулж байна. Учир нь аливаа витамин дутагдах болон илүүдэхийн алинд ч өвчний эрсдлийг үзүүлдэг билээ.

Эх сурвалж:  https://journals.plos.org/plosone/article?id=10.1371/journal.pone.0193070
Орчуулсан Б.Пүрэв

,
ХҮҮХДИЙН ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТ НЬ ТАНИН МЭДЭХҮЙН ЧАДВАРЫГ БУУРУУЛДАГ
КАЛЬЦИЙН НЭМЭЛТ БЭЛДМЭЛҮҮД НЬ ЗҮРХИЙГ ГЭМТЭЭДЭГ
Menu