ЗөвлөмжЦусны даралт ихсэлт

ХҮҮХДИЙН ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТ НЬ ТАНИН МЭДЭХҮЙН ЧАДВАРЫГ БУУРУУЛДАГ

Цусны даралт ихсэлт нь хүүхдийн таргалалт ихсэлттэй хамааралтайгаар өсөн нэмэгдэж байна.

Цусны даралт ихсэлттэй 10-18 насны хүүхдүүдийг, даралт ихсэлтгүй хүүхдүүдтэй харьцуулж танин мэдэхүйн чадварыг нь судалсан.

Судлаачид цусны даралт ихсэлттэй хүүхдүүдэд харааны болон ярианы санах чадвар, ярианы хурд болон ярианы чадваруудыг хэмжихэд танин мэдэхүйн чадвар муу байгаа нь тогтоогджээ.

Түүнээс гадна танин мэдэхүйд нойр муу байх нь нөлөөлдэг бөгөөд нойрны асуудалтай хүүхдүүд ихээр цусны даралт ихсэлттэй байсан.

Цаашдаа эдгээр танин мэдэхүйн туршилтын үр дүндээ тулгуурлан даралт ихсэлттэй хүүхдийн тархинд ямар өөрчлөлт болж байгааг илүү сайн мэдэхийг хүсэж байгаа гэж судлаачид хэлжээ.

Артерийн даралт бууруулах эмчилгээ ньцусны даралт ихсэлттэй хүүхдүүдийн танин мэдэхүйн үйл ажиллагааг сайжруулах боломжтой эсэх, насанд хүрэх үед нь тохиолдохцусны даралт ихсэлттэй холбоотой асуудлуудаас урьдчилан сэргийлж болохыг судлах цаашдын судалгаануудад чухал ач холбогдолтой гэж дүгнэсэн.

Эх сурвалж:

Marc B. et al.

Neurocognitive Function in Children with Primary Hypertension.

The Journal of Pediatrics, September 2016

Орчуулсан: АУ-ны доктор Дашдэмбэрэлийн Нарантуяа

Neurologist, Postdoctoral Research Fellow in Japan

,
Шөнийн турш хэрхэн амгалан нойрсох вэ?
Витамин Д хангалттай хэмжээнд байх нь чихрийн шижингээр өвчлөх эрсдлийг бууруулдаг
Menu