Цусны сахар ихсэлт бол зүрхний шигдээс, тархины цус харвалт зэрэг өвчний шалтгааны нэг болох ч сүүлийн үеийн судалгаагаар хавдар, деменци (тэнэгрэл) болохыг нэмэгдүүлэх талтайг илрүүлсэн.
Цусны сахар ихсэлтийг бууруулах аргын хувьд одоог хүртэл хоолны дэглэм, алхах болон булчингийн дасгал зэрэг идэвхитэй хөдөлгөөн хийхийг зөвлөдөг. Энэ удаа дээрх аргуудаас гадна цусны сахар ихсэлтийг бууруулах шинээр тогтоогдсон энгийн аргыг мэдээлж байна.
Энэ бодис нь инсулины ялгаралтыг нэмэгдүүлдэг. Инсулин бол цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг нойр булчирхайн гормон юм.
Европын Чихрийн шижин судлалын хуралд тавигдсан илтгэлд цусны сахар ихсэлттэй өвчтөнд энэ бодис хэрэглүүлэхэд инсулин ялгаралтын хэмжээ хэрэглэхийн өмнөхтэй харьцуулахад бараг нэг дахин нэмэгдсэнийг мэдээлсэн. Мөн цусан дахь сахарын хэмжээ ч 28% болтлоо буурч бараг хэвийн хэмжээнд орсон байжээ.
Цусны сахар бууруулах гормон болох инсулин ялгаралтын нэмэгдүүлдэг, цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг энэ хоолны бодис бол Whey уураг юм.
Энэ Whey уургийн бодис сүү, сүүн бүтээгдэхүүн ялангуяа тараг, бяслагт ихээр агуулагддаг. Мөн нэмэлт бүтээгдэхүүн байдлаар ч хэрэглэж болдог.
Жич: Монголчууд бид хоол ундандаа сүү, сүүн бүтээгдэхүүн ялангуяа тараг, бяслагаа түлхүү хэрэглэвэл хоолны дараа ихсэх цусны сахарыг бууруулж, чихрийн шижин өвчнөөс сэргийлэх талтайг анхаараарай!!
Эх сурвалж ба номзүй:
- The role of whey protein in postprandial glycaemic control.
Proc Nutr Soc. 2018 Feb;77(1):42-51. - Glucose-lowering effect of whey protein depends upon clinical characteristics of patients with type 2 diabetes. BMJ Open Diabetes Res Care. 2017; 5(1): e000420.
- Whey protein: The “whey” forward for treatment of type 2 diabetes?
World J Diabetes. Oct 25, 2015; 6(14): 1274-1284
Орчуулсан: АУ-ны доктор Дашдэмбэрэлийн Нарантуяа
Neurologist, Postdoctoral Research Fellow in Japan