МэдээСтресс

Байнга уур бухимдалтай явах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй

Хэрэв та стресс бухимдлаа хурдан мартаж чаддаг бол энэ нь таны эрүүл мэндэд муугаар нөлөөлөх нь харьцангуй бага байх боломжтой. “Psychological Science” сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар стресс бухимдлаасаа амархан салж чаддаггүй хүмүүс, жишээлбэл маргааш өдөр нь өмнөх өдрийн үйл явдлын талаар үргэлжлүүлэн бухимддаг бол арван жилийн дараа илүү олон эрүүл мэндийн асуудалтай, архаг өвчтэй болсныг тогтоосон байна.

Судлаачид нийт 1100 гаруй насанд хүрэгчдээс 8 өдрийн турш өдөр тутамд тулгамдсан стресс бухимдлын тоо хэмжээ болон төрлийн талаарх судалгааны мэдээнд дүн шинжилгээ хийжээ. Энэхүү судалгаа нь бусадтай хийсэн хэрүүлмаргаанаас эхлүүлээд ажил, гэр, сургууль дээрх асуудлуудыг хүртэл бүгдийг хамруулан авч үзжээ. Оролцогчид тухайн үйл явдлын үеийн болон дараа нь илэрсэн сэтгэл хөдлөлдөө үнэлгээ өгчээ. Арван жилийн дараа оролцогчдоосоо тэдний эрүүл мэнд, үе мөч, хөдөлгөөний чадвар болон зүрх судасны өвчин, хорт хавдар, дархлааны эмгэг зэрэг 26 төрлийн архаг өвчнөөр өвчилсөн эсэхийг нь асуужээ. Мөн эрүүл мэндийн байдал нь өдөр тутмын ажилд нь хэр их саад болдог тал дээр үнэлгээ өгчээ.

Стресс бухимдлаа тавьж явуулж, тайлж чаддаггүй хүмүүсийн эрүүл мэнд нь бусад хүмүүсээс хамаагүй муу үр дүнг үзүүлжээ.

Судалгааны үр дүн нь удаан хугацаанд аливаа зүйлийн араас стресстэж бухимдах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй ба стрессийг даван туулах аргад илүү суралцах шаардлагатайг харуулжээ. Ингэснээр цаашдын өөрийн эрүүл мэндээ хамгаалахад тань тустай гэдгийг тогтоожээ.

Эх сурвалж: www.health.harvard.edu

Орчуулсан: С. Гэрэлсүрэн

, ,
Зүрхний тосгуурын хэм алдагдалаас сэргийлэх хооллолтын 10 зөвлөмж
Өндөг зүрх судасны өвчин тусах эрсдлийг нэмдэг үү?
Menu