МэдээЭрүүл зүрх - Эрүүл Монгол

Артерийн Гипертензийн менежментийн манлайллыг сайжруулах нь цуврал сургалт-Чингэлтэй

Чингэлтэй дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар “Артерийн Гипертензийн (АГ) менежментийн манлайллыг сайжруулах нь” цуврал сургалтанд хамрагдлаа. “Эрүүл зүрх Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд эмчилгээний үр дүнтэй хяналтын түвшинг 50%-д хүргэх зорилгынхоо хүрээнд сүүлийн 8 сард нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвийн 397 эмч, 329 сувилагч, 47 эрүүл мэндийн нийгмийн ажилтанг “Цусны даралт ихсэлтийн оношилгоо, эмийн болон эмийн бус эмчилгээ, хяналтыг чанаржуулах нь” сэдэвт үе шаттай сургалтанд хамруулсан билээ. Хөтөлбөрийн хүрээнд сургалтанд бүрэн хамрагдсан Баянгол, Багахангай, Налайх, Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд даралт хэмжих багаж гардуулах үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдсан. Тэгвэл өнөөдрөөс эхлэн өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарыг “АГ-ийн менежментийн манлайллыг сайжруулах нь” цуврал сургалтанд хамруулж эхэллээ. Сургалтын эхний өдөр Чингэлтэй дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн 16 дарга оролцлоо. Сургалт Оном сангийн байранд явагдсан бөгөөд сургалтыг Эрүүл зүрх Эрүү Улаанбаатар хөтөлбөрийн удирдагч Т. Хулан, төслийн менежер С. Дулмаа нар удирдан явууллаа. АГ-ийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах сургалтанд хамрагдсанаар

• Чанарын MAP аргачлал, түүний ач холбогдлыг ойлгуулах

• Тусламж үйлчилгээний хүртээмж, чанарын шалгуур үзүүлэлтүүд, түүнийг хянах

• АГ-ийн тоон мэдээллийг зөв ойлгож, АГ-ийн өнөөгийн нөхцөл байдлын талаар

• Тоон мэдээлэлд үндэслэн сайжруулах үйл ажиллагааг төлөвлөж, хэрэгжүүлэх арга барилын өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар эзэмших юм.

Сонгинохайрхан дүүргийн дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүд даралт хэмжих багажаа гардан авлаа
ИХ ХУРХИРАХ НЬ ОЙ УХААН МУУДАХ ЭМГЭГ ҮҮСГЭХ ЭРСДЛИЙГ НЭМЭГДҮҮЛДЭГ
Menu