МэдээЭрүүл зүрх - Эрүүл Монгол

Сонгинохайрхан дүүргийн дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүд даралт хэмжих багажаа гардан авлаа

Сонгинохайрхан дүүргийн дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүд даралт хэмжих багажаа гардан авлаа. “Эрүүл зүрх Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд эмчилгээний үр дүнтэй хяналтын түвшинг 50%-д хүргэх зорилгынхоо хүрээнд сүүлийн 8 сард нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвийн 397 эмч, 329 сувилагч, 47 эрүүл мэндийн нийгмийн ажилтанг “Цусны даралт ихсэлтийн оношилгоо, эмийн болон эмийн бус эмчилгээ, хяналтыг чанаржуулах нь” сэдэвт үе шаттай сургалтанд хамруулсан билээ. Хөтөлбөрийн хүрээнд сургалтанд бүрэн хамрагдсан Баянгол, Багахангай, Налайх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд даралт хэмжих багаж гардуулах үйл ажиллагаа амжилттай зохион байгуулсан. Өнөөдөр буюу 2018 оны 6 сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүд даралт хэмжих багажаа хүлээн авлаа.

Тус үйл ажиллагаанд НИХ-ын тэргүүлэгч С. Мөнхчулуун, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л. Төмөрбаатар, СХД-ийн эрүүл мэндийн төвийн дарга Ж. Болортуяа, “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн удирдагч Т.Хулан, Төслийн менежер С.Дулмаа болон Сонгинохайрхан дүүргийн 27 өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар оролцлоо. ӨЭМТ-үүдэд өгсөн “Майкролайф” брэндийн цусны даралт хэмжих автомат аппарат нь гурван удаагийн хэмжилтийг дараалан хийж дундаж үзүүлэлтийг гаргах боломжтой, ухаалаг гар утсанд суулгах эрүүл мэндийн аппликейшнтай, Bluetooth холболт ашиглан мэдээллийг шилжүүлж, хянах, зүрхний тосгуурын чичиргээг өндөр нарийвчлалтай мэдэрдэг олон давуу талтай ажээ. Ингэснээр ӨЭМТ-үүд цусны даралт ихсэх өвчнийг эрт илрүүлэх, хянах бүрэн боломжтой болж байгаа юм.

Иргэн Та ӨЭМТөв дээр даралтаа хэмжүүлэх гэж ирэхдээ дараах зөвөлгөөг баримтална уу. Зүрх бүхэн эрүүл жаргалтай байх болтугай.

Эрүүл зүрх Эрүүл Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд “Майкролайф” брэндийн цусны даралт хэмжих багаж гардууллаа.
Артерийн Гипертензийн менежментийн манлайллыг сайжруулах нь цуврал сургалт-Чингэлтэй
Menu