МэдээЭрүүл зүрх - Эрүүл Монгол

Жишиг өрхийн эрүүл мэндийн төв-НАРАНМАНАЛ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4-р хорооны НАРАНМАНАЛ өрхийн эрүүл мэндийн төвийн дарга болон эмч, сувилагч үйлчлүүлэгч нартай “Эрүүл зүрх, Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгууллагдсан “Артерийн гипертензийн менежментийг бэхжүүлэх” сургалтын дараах үр дүн, хэрэгжүүлэлтийн талаар ярилцлаа.

”НАРАНМАНАЛ” ӨЭМТ-ийн дарга Г.Баярсайхан

 

За сайн байцгаана уу? Та бүхний ажил алба өндөр үү?

– Сайн сайн байна уу?

– Танай өрхийн эмнэлэг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа вэ?

Манай эмнэлэг 11 ажилтантайгаар тус хорооны 2120 өрхийн 8199 орчим оршин суугчидад эрүүл мэндийн анхан шатны болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэхээр зорилгоор үйл ажиллагаа явуулж байна.

– “Эрүүл зүрх, Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгууллагдсан “Артерийн гипертензийн менежментийг бэхжүүлэх” сургалтанд танай ӨЭМТ-өөс нийт хэдэн ажилтан хамрагдав? Сургалтын дараах үр дүн хэрэгжилт ямар байгаа талаар Г.Баярсайхан таниас яриагаа эхлүүлье?

Манай өрхийн эмнэлэгээс энэ сургалтанд 5 эмч, 3 сувилагч нийт 8 хүн хамрагдсан. Манай өрхийн эмнэлэгээс НДТГ, НЭМГ, Оном сантай хамтран зохион байгуулсан “Эрүүл зүрх, Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн дагуу 2017 оны 10 сараас эхлэн сургалтанд хамрагдаж, 2018 оны 1 сараас эхлэн сургалтын үр дүнг хэрэгжүүлж байна.Энэ хүрээнд зорилтот насны 5120 хүнээс нэг сард 500 орчим хүнийг энэхүү сургалтын үр дүнд хамруулахыг зорьж байна. Эхний 5 сарын байдлаар бид зорилгодоо хүрч давхардсан тоогоор нийт хүн амынхаа 3200 хүн буюу 65 орчим хувийг хамруулаад байна. Сургалтын хувьд эмч ажилтануудын чадвар дээшилж цусны даралтыг үнэлэх, дүгнэх, нэгэнт илрүүлсэн АГ-ийг цаашид хянах, эмчлэн эрүүлжүүлэх, цус харвалтаас сэргийлэх зэргийг тодорхой үе шатаар нарийвчлан сурч мэдлээ.

Хэрэгжүүлэлтийн хувьд эхний 6 сард тодорхой зохион байгуулалтаар баг томилж үйл ажиллагааныхаа чиглэлийг гарган, үйл ажиллагаагаа явуулахад гарах бэрхшээлийг тооцож даван гарах арга замыг олсон. Эндээс харахад мэдээллийг зөв өгөх шаардлагатайг ойлгож “НАРАНМАНАЛ” ӨЭМТ-ийн Web сайт болон FB хуудсаар “Эрүүл зүрх, Эрүүл Улаанбаатар”хөтөлбөрийн FB хуудсыг ашиглан залуучуупап мэдээлэл хүргэж эхэлсэн. Мөн иртернэт ашигладаггүй дунд насныхан болон ахмадуудад зориулан Урилга хэлбэрээр мэдээллийг хүргэж эхэлсэн. Урилгаа хорооны ажилтанууд, цэцэрлэгийн эмч багш нар болон өрхийн эмнэлэгээс бэлдсэн сайн дурын ажилтанууд, манай өрхийн эмч ажилтануудаар дамжуулан иргэдэд хүргэсэн.Ингээд нэгэнт ирсэн хүмүүст хөтөлбөрийн зорилгыг танилцуулахдаа ханын самбарыг арай онцлог хэлбэрээр бусдын анхааралыг татахуйц байлаар гаргаж анхан шатны мэдээллийг хүргэсэн.7 хоног бурийн пүрэв гарагийг “Зүрхээ хайрлах өдөр” болгож энэ өдрөөр өөрсдийн бэлдсэн “Эрүүл зүрх, Эрүүл Улаанбаатар” гэсэн хантаазаа өмсөөд иргэдэд үйлчилдэг болсон. Мөн уг хөтөлбөрийн хүрээнд орчин үеийн дэвшилтэт технологиор гурван даралтын дунджаар маш нарийн хэмждэг цусны даралтын аппарат ирсэн нь иргэдийн даралтаа үзүүлэх хандлагыг нэмэгдүүлж би даралтаа зөв хэмжүүлж байна гэх итгэл нэмэгдсэнээр харагдаж байна.Энэ аппаратыг авч болох эсэхийг олон том эмнэлэгүүд асуудаг. Бидний ажлыг зөв чиглүүлж, сургалт сурталчилгааны материалаар хангаж, санхүүгийн болон сэтгэлзүйн дэмжлэг үзүүлж байгаа Новартис сан, Оном сан болон НЭМГ-ын хамт олондоо маш их талархаж байна.Энэ ажлын үр дүн болон хэрэгжилт үргэлжилсээр байх болно гэдгийг хэлмээр байна.Иргэддээ хандаж хэлэхэд “Эрүүл мэнд чинийх бид дэмжээд өгье, өөрийнхөө эрүүл мэндийн төлөө өрхийн эмнэлэгтээ хүрээд ирээрэй” гэж уриалъя.

“НАРАНМАНАЛ” ӨЭМТ-ийн их эмч Б.Хандмаа

“НАРАНМАНАЛ” ӨЭМТ-ийн эмч Б.Хандмаа

Эмчийн хувьд сургалтын үр дүн таны ажилд болон танай үйлчлүүлэгч нарт хэрхэн нөлөөлж байна?

Бидний ажилд энэ сургалт өгөөжөө өгсөн. Иргэд даралтаа үзүүлэхдээ хуучин шигээ хурдхан үзүүлээд гарахыг оролддог байсан ч хандлага нь өөрчлөгдсөн.

– Цусны даралт ихсэлтийн эрт илрүүлэгт дэвшил гарч байна уу?

Дэвшил гарч байгаа тэр дундаа цусны даралт ихсэлтийн эрт илрүүлгээр хуучнаа бодвол залуу хүмүүсийн цусны даралт болон зүрх судасны өвчлөлийг түлхүү илрүүлж байна.

– Шинээр тавигдсан цусны даралт хэмжигч аппаратын хэрэглээ ямар байна? Даралт үзэх үедээ даралтыг зөв хэмжих 8 зөвлөмжийг иргэд хэрхэн хандаж байна?

Даралтын аппаратыг өдөр тутамдаа үйлчлүүлэгч болгон дээрээ ашиглаж байгаа, зөвлөмжийн хувьд иргэд сайнаар хүлээж авч байгаа. Өрхүүдэд

– Өрхүүдэд эрүүл амьдрахад дасгал хөдөлгөөний ашиг тус, муу зуршлуудаа хаях болон даралтын эмийг яагаад тогтмол уух ёстой зэрэг асуултуудад хариу зөвлөмжүүдийг өгч байна уу?

Ер нь бол анх оношлогдож байгаа үйлчлүүлэгчид эрүүл амьдралын хэв маягийг сонгох зөвлөгөө өгдөг ингээд хяналтын явцад 3 удаагийн үзлэгээр өөрчлөлт гарахгүй бол эмийн эмчилгээнд хамруулж алгоритмийн дагуу явдаг.Цусны даралт ихсэлтээс үүдэлтэй эрсдэлүүд болох тархинд цус харвах, зорхний шигдээс болох, бай эрхтэнүүдэд гарч болох гэмтэл хүндрэлүүдийг хэлж ойлгуулдаг болсон.

СХДүүргийн 4-р хорооний иргэн Н.Цэцэгдэлгэр

 

– Сайн байна уу? Таны алдар хэн бэ?

Сайн сайн байна уу? Намайг Цэцэгдэлгэр гэдэг, 52 настай.

– Танай гэр бүлээс хэдэн хүн өрхийн эмчийнхээ хяналтанд байдаг вэ?

“Эрүүл зүрх, Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн хэрэгжилт надад үр өгөөжөө өгч байна. Анх би даралтаа хэмжиж чаддаггүй байлаа.Харин даралт хэмжих 8 зөвлөмжийн дагуу даралтаа зөв хэмжиж сурлаа.

-Эмчийн зүгээс даралт ихсэхэд хүргэдэг шалтгаанууд, эрүүл зөв амьдрах зөвлөмжүүдийг өгч байгаа юу?

Даралт ихсэх шалтгаануудыг хэлдэг, мөн давсыг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг сануулсан. Хоол хүнснийхээ давсыг багасгасанаар даралт тодорхой хэмжээгээр буурсан.

– Та даралтны эмээ тогмтол уудаг уу?

Даралтны эмээ даралт ихэссэн үедээ уугаад буурахаар нь больчихдог байсан. Харин сүүлд эмчийн өгсөн зөвлөмжийн дагуу өглөөний цайныхаа дараа тогтмол нэг цагт эмээ ууж хэвшсэн.Ингээд өдрийн цагаар ирж даралтаа хянуулахад даралт тогтмол болсон.

– Анх таны цусны даралт хэзээ ихэссэн бэ?

Миний бөөр бага зэрэг өвддөгөөс болж даралт ихэссэн байсан.

– Та дасгал хөдөлгөөн хийдэг үү?

Эмч дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэйг зөвлөдөг, энд өрх дээр байдаг чийрэгжүүлэлтийн өрөөнд заримдаа л дасгал хийдэг дээ.

– Эмчийн зүгээс зөв амьдралын хэв маягийг зөвлөдөг үү? Таны бодлоор зөв амьдралын хэв маяг гэж юу вэ?

Зөвлөдөг. Эрүүл байхын тулд хооллолтдоо анхаарч, дасгал хөдөлгөөн тогтмол хийх, таргалалтаас сэргийлэх, архи тамхи хэрэглэхгүй байх, давсыг хэтрүүлэн хэрэглэхгүй байх зэргээр эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлж болох байх даа.Эдгээрийг амьдралдаа хэрэгжүүлж чадвал цусны даралт хэвийн байж бусад олон өвчнүүдээс урьдчилан сэргийлэх том алхам болно доо.

– Цаг зав гарган хамтдаа ярилцсан та бүхэнд  баярлалаа.

Б.Баярчимэг

НОЙР ДУТМАГ БАЙХ НЬ ХАНИАД ТУСАХЫГ 4 ДАХИН НЭМЭГДҮҮЛДЭГ
Эрүүл зүрх Эрүүл Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд “Майкролайф” брэндийн цусны даралт хэмжих багаж гардууллаа.
Menu