МэдээЭрүүл зүрх - Эрүүл Монгол

Чингэлтэй дүүргийнн дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүд даралт хэмжих багажаа гардан авлаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном сан”, Швейцарь улсын “Новартис сан”-гаас хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Баянгол, Багахангай, Налайх, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд даралт хэмжих багаж гардуулах үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж өрхийн эрүүл мэндийн төвүүд даралт хэмжих багажаа хүлээн аваад байгаа билээ. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүд даралт хэмжих багажаа хүлээн авлаа. Тус арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн засаг даргын орлогч Ж. Лхагвасүрэн, Чингэлтэй дүүргийн НИХ-ын төлөөлөгч Үнэнбат, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлэгийн тусламжийн хэлтсийн дарга М. Мөнхдэлгэр, ЧД-ийн эрүүл мэндийн төвийн дарга Ц. Лхагва,“Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн удирдагч Т.Хулан, Төслийн менежер С.Дулмаа мөн Чингэлтэй дүүргийн 19 өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар оролцлоо. ӨЭМТ-үүдэд өгсөн “Майкролайф” брэндийн цусны даралт хэмжих автомат аппарат нь гурван удаагийн хэмжилтийг дараалан хийж дундаж үзүүлэлтийг гаргах боломжтой, ухаалаг гар утсанд суулгах эрүүл мэндийн аппликейшнтай, Bluetooth холболт ашиглан мэдээллийг шилжүүлж, хянах, зүрхний тосгуурын чичиргээг өндөр нарийвчлалтай мэдэрдэг олон давуу талтай ажээ. Ингэснээр ӨЭМТ-үүд цусны даралт ихсэх өвчнийг эрт илрүүлэх, хянах бүрэн боломжтой болж байгаа юм.

Иргэн Та ӨЭМТөв дээр даралтаа хэмжүүлэх гэж ирэхдээ дараах зөвөлгөөг баримтална уу.

Йогийн гайхамшигт дасгал
Эрүүл амьдралын зураглал-ГАЗРЫН ГОЛЬФ
Menu