МэдээЭрүүл зүрх - Эрүүл Монгол

Налайх, Багахангай дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шинэ багаж тараалаа

Эрүүл зүрх Эрүүл Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд олгогдож буй цусны даралт хэмжих аппаратыг Налайх, Багахангай дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хүлээлгэж өглөө.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном сан”, Швейцарь улсын “Новартис сан”-гаас хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр Налайх, Багахангай дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд цусны даралт хэмжих аппаратыг хүлээлгэж өглөө. Тус арга хэмжээнд НИТХ-ындарга С.Амарсайхан, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Зэндмаа, СБД-ийн эрүүл мэндийн төвийн дарга Байгальмаа,“Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн удирдагч Т.Хулан зэрэг зочид төлөөлөгчид оролцсон юм.

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлд тусгагдсан уг ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх ӨЭМТ-ийг цусны даралт хэмжих автоматжуулсан аппаратаар хангахаар зорьжээ. Энэ дагуу ӨЭМТ-үүдэд өгсөн “Майкролайф” брэндийн цусны даралт хэмжих автомат аппарат нь гурван удаагийн хэмжилтийг дараалан хийж дундаж үзүүлэлтийг гаргах боломжтой, ухаалаг гар утсанд суулгах эрүүл мэндийн аппликейшнтай, Bluetooth холболт ашиглан мэдээллийг шилжүүлж, хянах, зүрхний тосгуурын чичиргээг өндөр нарийвчлалтай мэдэрдэг олон давуу талтай ажээ. Ингэснээр ӨЭМТ-үүд цусны даралт ихсэх өвчнийг эрт илрүүлэх, хянах бүрэн боломжтой болж байгаа юм.

Иргэд ӨЭМТөв дээр даралтаа хэмжүүлэх гэж ирэхдээ дараах зөвөлгөөг баримтална уу.

Даралтаа хэмжихээсээ өмнө давсгаа сулласан байх
Даралтаа хэмжүүлэхээс өмнө 5 минут тайван сууж амрах
Сандлын түшлэг налж суух
Хөлийн ул шаланд бүрэн тулах
Хөлөө ачихгүй байх
Ханцуйгаа шуух
Даралтны аппаратыг зүрхтэй харалдаа байрлуулах
Даралт хэмжиж байхад ярьж болохгүй

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДЭД ЦУСНЫ ДАРАЛТ ХЭМЖИХ АППАРАТ ӨГЛӨӨ
СОНГИНОХАЙРХАНЧУУД ДАРАЛТТАЙ ТЭМЦЭХ ДАДАЛД СУРАЛЦАЖ БАЙНА
Menu