МэдээЭрүүл зүрх - Эрүүл Монгол

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДЭД ЦУСНЫ ДАРАЛТ ХЭМЖИХ АППАРАТ ӨГЛӨӨ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДЭД ЦУСНЫ ДАРАЛТ ХЭМЖИХ АППАРАТ ӨГЛӨӨ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном сан”, Швейцарь улсын “Новартис сан”-гаас хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр СБД-ийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд цусны даралт хэмжих аппаратыг хүлээлгэж өглөө. Тус арга хэмжээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, НИТХ-ын төлөөлөгч О.Мөнгөншагай, СБД-ийн эрүүл мэндийн төвийн дарга Л.Баярхүү, “Оном сан”-гийн гүйцэтгэх захирал Д.Наранжаргал, “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн удирдагч Т.Хулан зэрэг зочид төлөөлөгчид оролцсон юм.
Нийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлд тусгагдсан уг ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх ӨЭМТ-ийг цусны даралт хэмжих автоматжуулсан аппаратаар хангахаар зорьжээ. Энэ дагуу ӨЭМТ-үүдэд өгсөн “Майкролайф” брэндийн цусны даралт хэмжих автомат аппарат нь гурван удаагийн хэмжилтийг дараалан хийж дундаж үзүүлэлтийг гаргах боломжтой, ухаалаг гар утсанд суулгах эрүүл мэндийн аппликейшнтай, Bluetooth холболт ашиглан мэдээллийг шилжүүлж, хянах, зүрхний тосгуурын чичиргээг өндөр нарийвчлалтай мэдэрдэг олон давуу талтай ажээ. Ингэснээр ӨЭМТ-үүд цусны даралт ихсэх өвчнийг эрт илрүүлэх, хянах бүрэн боломжтой болж байгаа юм.

Д ВИТАМИНЫ ИХСЭЛТ НЬ ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧНӨӨС ШАЛТГААЛСАН НАС БАРАЛТЫГ НЭМЭГДҮҮЛДЭГ
Налайх, Багахангай дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шинэ багаж тараалаа
Menu