МэдээТархины харвалт

Тархины цус харвалт гэж юу вэ?

Тархины цус харвалтын өвчлөл, нас баралтын тоо дэлхий дахинд тэргүүлэгч өвчлөлийн шалтгаан болж байна. Харвалтын улмаас өвчтөний гар, хөл гүнзгий саажиж, хөдөлмөрийн чадвараа бүрэн алддаг төдийгүй оюун ухаан, хэл яриа, танин мэдэхүйн үйл ажиллагаа эрс буурч тэнэгрэлийн байдалд хүрдэг. Тархинд цус харвах үед тархинд хэрэгтэй тэжээл болон хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг цусан хангамж саарч, тасалдана. Ингэж тархинд цусан хангамж байхгүй болсон тохиолдолд тархи гэмтэж, хэвийн үйл ажиллагаа нь алдагдаж, үхэлд хүргэх аюултай. 

Нас ахих тусам судас улам хатуурч, нарийсан бөглөрөх аюултай. Амьдралын зарим буруу хэвшил болох өөх тостой хоол их идэх, дасгал хөдөлгөөн хийхгүй байх зэргээс болж энэхүү процесс хурдсаж, залуу насандаа цус харвах эрсдэлтэй болдог. Мөн тархины аль хэсэгт цусан хангамж саарч байгаагаас шалтгаалан гарах үр дагаврууд ялгаатай байдаг. Цус харвах нь хүний бодох, сэтгэх, мэдрэх, харилцах үйл ажиллагаанд саад учруулж, улмаар бүр мөсөн зогсоох аюултай.

Тархины цус харвалт дараах гурван төрөл байдаг. Үүнд:

Цус хомстох харвалт – Ихэнх нь харвалт тархи уруу цусыг зөөвөрлөдөг судас бөглөрснөөс болж үүсдэг.

Тархины судас хагарах харвалт  Тархины судас гэнэт хагарах эсвэл судасны ханын нэвчүүлэх чанар ихэссэнээс болж үүснэ.

Тархины цус тасалдах дайралт

ӨВЧНИЙ ҮЕД ЭСИЙН ТӨВШИНД ЯВАГДАХ МЕХАНИЗМ

Ямар ч цусан хангамж, хүчилтөрөгч байхгүй болсон үед мэдрэлийн эс энерги үүсгэж чадахгүй болсноор хоёрдох зам болох хүчилтөрөгчгүй исэлдүүлж энерги гарган авдаг. Хүчилтөрөгчгүй исэлдэл явагдах үед дараах асуудал үүсч болно. Үүнд:

  1. Хүчилтөрөгчтэй исэлдлийн дүнд үүсэх энергиэс хамаагүй бага энерги боловсруулах

2.  Исэлдлийн замаар энерги үүсгэх явцад завсрын бүтээгдэхүүнүүд ихээр бий болдог тул энэ нь тархин дахь хэвийн хүчил шүлтийн тэнцвэрийг алдагдуулдаг.

Ингэж мэдрэлийн эсэд үүсч байгаа энерги хамаагүй бага байгаа нь эсэд хэд хэдэн байдлаар нөлөөлнө.

Эсийн мембран дамжуулах системд АТФ буюу энергиэр ажилладаг калийн шахуурга байдаг. Энэ нь эсээс натрийг гадагшлуулж, эсэд буцаан калийг оруулж ирдэг. АТФ байхгүй буюу энерги боловсруулахгүй тохиолдолд энэхүү шахуурга ажиллахаа больж эсээс натри гадагшлаагүйн улмаас их хэмжээтэй натри эсийн гадна байгаа усыг эсрүү татна. Үүнээс болж мэдрэлийн эс хөөж хавагнадаг.

Эх сурвалж:

https://www.stroke.org.uk/what-stroke/what-stroke

https://www.youtube.com/watch?v=57pvSMQ0E5M

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт өнөөдөр Швейцарь Улсын “Новартис” сан болон “Оном” сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Тархины харвалт, зүрхний шигдээс өвчний тусламж үйлчилгээний чанар, хүртээмж
Menu