МэдээЭрүүл зүрх - Эрүүл Монгол

“Цусны даралт ихсэх өвчний хяналтыг сайжруулахад эмзүйчдын оролцоо сэдэвт” сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Зүрх судасны өвчин (ЗСӨ) нь халдварт бус өвчний шалтгаант нас баралтын тал хувь (46.2%)-ийг эзэлдэг бөгөөд жил бүр 17,5 сая хүн нас барч байна.  ЗСӨ-ний шалтгаантай нас баралтын 45%, цус харвалтын шалтгаант нас баралтын 51% нь тус тус артерийн даралт ихдэлт (АДИ)-тэй холбоотой байдаг. Монгол улс АДИ-тэй холбоотой нас баралтын үзүүлэлтээр дэлхийд эхний 2-рт бичигдэж байна.

2013 онд явагдсан халдварт бус өвчний тархалтын үндэсний судалгаагаар Улаанбаатар хотын 15-аас 64 насны хүн амын 26.7% нь АДИ-тэй, үүнээс ихэнх нь буюу 68%-д АДИ шинээр оношлогдсон, 28% нь артерийн даралт бууруулах эм хэрэглэдэг боловч ердөө 7% нь артерийн даралтаа хянаж буйг мэдээлсэн.

Халдварт бус өвчний талаар хүн амын мэдлэг, хандлага, дадлыг судалгаанд (2013) хүн амын 47,7% цусны даралт ихдэлтийн талаар огт мэдэхгүй эсвэл сонссон төдий, 45% нь даралтаа тогтмол хянуулахыг “тийм ч чухал гэж боддогүй”, 30% нь “өөрийгөө хэмжүүлэх шаардлагатай гэж мэдээгүй”. Судалгаанд хамрагдсан хүн амын дийлэнхи нь эмийн хэрэглээнд илүү найддаг хэдий ч артерийн даралт ихдэлттэй үйлчлүүлэгчдийн 46,2% нь даралт бууруулах эм хэрэглэдэг боловч даралтаа хянаж чаддаггүй, эдгээр үйлчлүүлэгчдийн 79,3% нь эмээ тогтмол хэрэглэдэггүйг тогтоосон.

Иймд АДИ-ийг эрт илрүүлэх, эрсдэлт хүчин зүйлийн талаар мэдээллийг өргөнөөр түгээх, урьдчилан сэргийлэх, даралт бууруулах эмийн тогтвортой хэрэглээг төлөвшүүлэх нь зайлшгүй шаардлагатай байнаа юм.

Эрүүл зүрх Эрүүл Улаанбаатарын хөтөлбөрийн хүрээнд жишиг 25 өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран ажилдаг эмийн сангийн эм зүйчдэд артерийн гипертензийг эрт илрүүлэх, менежментийг сайжруулахад эм зүйчдийн оролцоог нэмэгдүүлэх, цусны даралтыг зөв хэмжиж, артерийн гипертензийг эрт илрүүлэх чадвартай болох, зүрх судасны эрсдэлийг таних, түүнийг бууруулахад чиглэсэн зөвлөмжийг өгөх, эмчилгээний алгоритмыг ач холбогдлыг ойлгох, эмийн тогтвортой хэрэглээг төлөвшүүлэхэд үйлчлэгчдэд зөвлөх зорилгоор 40 гаруй эмийн сангийн төлөөлөл оролцсон, сургалт-өдөрлөг зохион байгууллаа.

Тус сургалтанд Агар, Инжир, Цэгээмаа, Анар, Цахирам, Тосон аньс, Монос, Бархин, Шинэ зун, Цаа Од, Ачтан, МЭИК, Ган хос, Энэрлийн тэнгэр, Монос, Астрафарм, Идэр эмийн сан, Еврофарм, НОВА, Зууннаст, Гүн ам эмийн сан, Сувд эмийн сан гэх мэт эмийн сангууд хувиарийн дагуу 4  өдрийн турш ээлжлэн хамрагдлаа.

Тус сургалтыг АШУИС-н Өрхийн Анагаах Ухааны тэнхмийн эрхлэгч Д.Мягмарцэрэн, АШУИС-н Дотрын 1-р тэнхмийн эрхлэгч Б.Бурмаа, АШУИС-н Дотрын 1-р тэнхмийн багш Ө. Чингэрэл нар тус тус удирдан явуулсан бол, сургалтын зохион байгуулагчаар Эрүүл зүрх Эрүүл Улаанбаатар хөтөлбөрийн удирдагч Т. Хулан, хөвөлбөрийн менежер С. Дулмаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын эмнэлэгийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д. Ганцэцэг, Оном сангийн ажилтан Д. Уранчимэг нар ажиллалаа.

Загвар өрхийн эрүүл мэндийн 25 төвийн дарга нарт “Манлайлал, өрхийн эрүүл төвийн үйл ажиллагааг сайжруулах, хянах” сэдэвт сургалтыг явууллаа.
Бага тархины цус харвалт гэж юу вэ? Сэргээн засах эмчилгээний талаар
Menu