МэдээЭрүүл зүрх - Эрүүл Монгол

Эрүүл Зүрх – Эрүүл Улаанбаатар хѳтѳлбѳрийн Удирдах зѳвлѳл байгуулагдлаа.

Новартис сан болон Оном сан хамтран зүрх судасны өвчлөлийн гол шалтгаан болсон цусны даралт ихдэлт өвчинтэй тэмцэх “Better Hearts, Better Cities – Ulaanbaatar“ хѳтѳлбѳрийг хэрэгжүүлэх эхлээд байна. Олон улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа энэ жишиг хѳтѳлбѳрийн нэг хэсэг болсон “Эрүүл зүрх – Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн цаашдын үйл ажиллагаа, хийгдэх ажлуудыг удирдан чиглүүлэх, хөтөлбөрийн хэрэгжилтийн үйл ажиллагаанд санал дүгнэлт гаргах, хяналт тавих эрх бүхий удирдах зөвлөл 2017 оны 3 сарын 17-ны өдөр байгуулагдлаа. Удирдах зөвлөлийн анхны хурлаар Эрүүл мэндийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын дарга И. Энхбат, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын УЗ-ийн дарга бөгөөд ерөнхийлөгч Б.Лхагважав, Монголын ѳрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны УЗ-ийн гишүүн, Мэнд саруул ѳрхийн эмнэлгийн дарга, Хүний их эмч Н. Мэндбаяр, Швейцарь Улсын Новартис сангийн Хотын эрүүл мэндийн төслийн удирдагч Роберта Босуржи, Өвчтөн, нийгмийн төлөөллийн зѳвлѳлийн гишүүн, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерѳнхийлѳгч Б. Галаарид, Оном сангийн ТУЗ-ийн дарга, ШУ-ны доктор Д. Наранбаатар нар бүрэлдхүүнд орж идэвхтэй ажиллахаа хүлээн зөвшөөрлөө.

Харвалтыг хэрхэн оношлох вэ?
Таны хүүхэд тамхи татдаг уу?
Menu