ЗөвлөмжМэдээЧихрийн шижин

Та чихрийн шижинтэй бол хоолны хачир, элдэв амтлагчаас татгалз

Илүүдэл жин хаана хуримтлагддаг вэ?

Голдуу гуя, өгзгөнд өөх илүү хуримтлагддаг. Тарга нь гэдэс, хэвлийгээр хэт их байх нь сөрөг үр дагавартай. Эмэгтэй хүний бүсэлхийн тойрог 80 см орчим, эрэгтэй хүнийх ойролцоогоор 95 см-ээс дээш удаан хугацаанд байхыг төвийн таргалалт гэнэ. Энэ үед чихрийн шижин өвчинд илүү өртдөг. Хооллолтын хооронд битгий ид. Хооллох бүртээ нүүрс усаа тооцож хэрэглэ. Хэрвээ өвчтөн тарган бол бага ид. Давсны хэрэглээгээ багасга. Хоолны хачир, элдэв амтлагч, салатаас татгалз. Амттанд давс хэрэглэхгүй, архи, дарс, пивоноос хол байх, хүнснийхээ хэрэглээндээ цагаан будаа, цагаан талх, цагаан гурил гоймонг багасгаж, гурвалжин будаа, хар талх, хөц будаагаар орлуулаарай. Өдөр бүр өөртөө санаа тавьж, спортоор хичээллэн, хүнсний бүтээгдэхүүн сонгож авахдаа найрлага дахь нүүрс ус, уураг, өөх тосны хэмжээг сайн хянаж авч сурч занших чухал шүү.

Цусанд сахар багасахаас хэрхэн сэргийлэх вэ?

Цусанд сахар хэт багасах үед их өлсөнө, анхаарал суларч, зүрх дэлсэн, толгой таллаж өвдөнө. Сэтгэл гутарч, толгой эргэн, нүд бүрэлзэнэ. Царай цонхийж, нойрмоглох шинж тэмдэг илэрдэг. Яг ийм үед хоолны дэглэм сайтар сахих шаардлагатай. Дасгал гимнастик хийх үедээ инсулин тунг багасган хийж, архи дарснаас бүрэн татгалзах хэрэгтэй.

Хориглох хоол хүнс?

Амьтны гаралтай өөх тосоор баялаг хоол, хиам, дотор мах, маргарин, самрын тос, гахай, хонины мах, лаазалсан бэлэн бүтээгдэхүүн, шарсан тахиа, давсалсан загас, тосонд чанасан боорцог, шар тос, айраг, чихэрлэг зүйл хориглоно. Мөн жигнэмэг, гурилан бүтээгдэхүүн, жимсний чанамал, зөгийн бал, хийжүүлсэн ундаа, зайрмаг, квас, усан үзэм, банан хэрэглэж болохгүй. Хоол амтлагч хэрэглэхээс аль болох татгалзаарай. Хоолоо усанд чанах, эсвэл ууранд жигнэж боловсруулах нь хамгийн тохиромжтой.

Даралт ихсэлтээс үүсэх зүрхний өвчлөл
“Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа боллоо
Menu