Давсны хэрэглээЗөвлөмжМэдээ

Давсыг хэрхэн зөв зохистой хэмжээнд хэрэглэх вэ?

Юуны түрүүнд давс орлуулж болох Лимон, Цагаан гаа, Сонгино, Сармис, Яншуй, Чинжүү, Базила зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг хоолондоо тогтмол хэрэглэж хэвших хэрэгтэй. Эдгээр бүтээгдэхүүнүүд хоолны давсыг оруулах хүнсний бүтээгдэхүүн бол өгдөг. Яагаад гэвэл манай монголчууд мах чанаж идэхдээ давс их хэрэглэж амталж иддэг. Үүнийхээ оронд чанасан махаа бага зэргийг лимоны шүүсээр амтлавал исгэлэн амт орж давс хэрэглэх шаардлагагүй болдог. Үүнээс гадна бусад хоолны давсдавс оруулах бүтээгдэхүүнүүд мөн адил үйлчилгээтэй байдаг. Давс орлуулах хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь давсны хэрэглээг бууруулах чухал ач холбогдолтой

Давсыг зөв зохистой хэрэглэх хамгийн энгийн арга нь давс бага орсон бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй. Энэ хамгийн чухал. Үүний дараа сонгосон хүнсний бүтээгдэхүүн дээр байгаа давсны харьцаа, хэмжээг сайтар шалгаж, харж авах ёстой. Дараагийн нэг анхаарах ёстой зүйл нь цайгаа давсгүй ууж сурах хэрэгтэй. Эхний удаадаа шууд давсгүй ууж хэрэглэнэ гэдэг хэцүү. Тиймээс маш бага хэмжээгээр давсны хэрэглээгээ багасгаж явсаар байгаар сүүлдээ давсгүй хэрэглэж сурна.

Давсгүй цай, давс багатай хоол хэрэглэж сурахад хоёр сарын хугацаа ордог.

Энэ хугацаанд тухайн хүн өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл аж төрөл, цаашлаад эрүүл мэндийн төлөө давсны хэрэглээгээ багасгаж сурах хэрэгтэй. Ялангуяа манай эзэгтэй нар үүнийг илүү анхаарах хэрэгтэй. Манайхан хоолонд янз бүрийн амтлагч маш ихээр хэрэглэдэг. Энэ нь буруу. Хоолонд амтлагч хэрэглэхгүй байхыг зөвлөе. Гэх мэтчлэн их энгийн зүйлнээс давсны хэрэглээгээ бууруулах, зөв зохистой хэрэглэх бүрэн боломжтой.

Menu