Хэрвээ зүрхний шигдээс өвчин болсон л бол цаг минут бүхэн таны амь насыг дээсэн дөрөөн дээр байлгаж байдаг. Судас бөглөрлөө л бол нэг минут ч алдаж болохгүй. Эрдэмтэд нохойны зүрхний судсыг бөглөхөд хоёр цагийн дараа нийт булчингийн 33 хувь, гурван цагийн дараа 66 хувь үхэжсэн байдаг байна. Өөрөөр хэлбэл зүрхний шигдээс болсон л бол цаг бол гайхамшиг болно. Цаг бол зүрхний булчин юм гэсэн үг ч бий. Тэгэхээр зүрхний шигдээс бол гэнэтийн нас баралтад хүргэдэг онцлогтой өвчин гэж болно. Зүрхний шигдээсийг дараах оношлогоо, шинжилгээгээр илрүүлдэг.
- Зүрхний цахилгаан бичлэг – Энэ нь зүрхний шигдээсийн оношлоход хэрэглэгддэг эхний шинжилгээ юм.
- Лабораторт цусны шинжилгээ – Зүрхний булчин гэмтсэнээс зүрхний тодорхой ферментүүд цусанд аажим ялгардаг.
- Зүрхний хэт авиан шинжилгээ
- Цээжний рентген зураг
- Зүрхний ачаалалтай бичлэг
- Цөмийн шинжилгээ
- Зүрхний компютер томограф (CT)
- Соронзон үелзэлт дүрслэл (MRI).