Эмэгтэйчүүд, чихрийн шижинтэй өвчтөн, өндөр настанд зүрхний шигдээсийн дээрх өвдөлт барагтай тохиолддоггүй. Ихэвчлэн сульдах, ядрах, зүрхээр дэлсэх, цээжээр бага зэрэг өвдөх шинжээр илэрдэг. Хэрвээ зүрхний шигдээс болж байна гэж үзвэл эхний ээлжид хийж байсан зүйлээ орхиод шалан дээр ч хамаагүй хэвтэж тайвшрахыг оролд. Энэ нь хийхэд амархан биш ч битгий сандар, бүү ай. Түргэн тусламж дууд. 103 руу яаралтай залгаад зүрхний шигдээс боллоо гэдгээ шууд хэлэх хэрэгтэй. Түргэний эмч иртэл боломжтой бол аспирин зажил. Нитроглицерин ойр байвал хэлэн дороо тавих хэрэгтэй. Таван минутын зайтай гурван удаа тавиад үр дүн өгөхгүй бол зүрхний шигдээсийг улам баталгаажуулах юм. Хэрэв ганцаараа байх үед тохиолдвол анхан шатны амилуулах суурь тусламж үзүүлж чадах хүн ойр байгаа эсэхийг асууж, тусламж хүсэх хэрэгтэй.
Зүрхний шигдээсийн үед зайлшгүй сэргийлэх, зайлсхийх зургаан алдаа гэж байдаг.
- Өөрт тохиолдсон шинж тэмдгээ дутуу үнэлж үгүйсгэх
- Зүрхний шигдээс биш бол гэж болгоомжлон санаа зовж бусдаас тусламж гуйхаа хойшлуулах
- Эмнэлэгт өөрөө очих гэж оролдох
- Зүрхний шигдээсээр өвдөхөд хэт залуу эсвэл эрүүл гэж бодох
- Эрэгтэйчүүд л зүрхний шигдээсээр өвддөг гэж андуурах
- Гэр бүлийнхнээ зовоохгүй хэмээн эмнэлгийн тусламжийг хойшлуулах алдаа гаргадаг. Түүнээс гадна олонх нь ингэсгээд намдах байх гэж хугацаа алддаг тал бий.