Цусны даралт гэдэг нь цуснаас артерийн судасны хананы эсрэг үзүүлж буй хүч юм. Зүрхнээс шахагдсан цус даралт ихтэй байдгаас артерийн судсуудад даралттай байдаг. Зүрхний зүүн ховдол агшиж зүрхнээс цусыг артерт шахахад артерийн судасны дээр шахалт үүсдэг. Ховдол агших үед даралт нэмэгдэх ба зүрх амрангуут даралт буурна. Энэхүү үргэлжилсэн зүүн ховдолын агшилт болон амралт нь артерийн цусны эргэлтээр даралтын давалгаа үүсгэдэг байна. хамгийн өндөр даралт нь систолын буюу агшилтын даралт юм. Сулралтын турш цохилтуудын хооронд зүрх амрахад даралт унадаг. Энэ үед арын хананд үзүлж байгаа хамгийн бага даралт бол диастолын буюу суларлын даралт юм. Хоёр даралтын хоорондын ялгааг пульсын даралт гэнэ. Цусны даралт ихсэлтээс үүсдэг зарим ноцтой хүндрэлүүдийг хүргэж байна. Үүнд:
Бэлгийн үйл ажиллагааны өөрчлөлт
Эрчүүд 50 нас хүрээд хэрэв тогтмол даралт ихэсдэг байсан бол бэлэг эрхтний чангаралын үйл ажиллагааны алдагдалд (erectile dysfunction) хүрэх эрсдэл өндөр болдог. Цаг хугацаа өнгөрөх тусам, цусны даралт тогтмол их байснаас цусны судасны дотор хана хатуурч, зузааран хөшингө болж, цусны урсгалыг хязгаарлахад хүргэдэг. Энэ нь цусны хязгаарлалт таны бэлэг эрхтэнг хамрах боломжтой гэсэн үг юм. Ихэвчлэн бэлэг эрхтний чангаралын үйл ажиллагааны алдагдал гэж нэрлэдэг хэдий боловч энэ үед ихэвчлэн цусны даралт ихсэлтийг биш дээрх алдагдлыг эмчлэх нь түгээмэл байдаг.
Мөн эмэгтэйчүүдэд бэлгийн дур хүслийн бууралт нь цусны дарлт ихсэлтийн нөлөө байж болох юм. Даралт өндөр байх нь үтрээнд очих цус дүүрэлтийг бууруулдаг. Зарим эмэгтэйчүүдийн хувьд энэ нь бэлгийн дур хүсэл бууралт , үтрээний хуурайшилт зэргээр илэрч болно. Эрэгтэй, эмэгтэйчүүдийн бэлгийн үйл ажиллагааны эдгээр алдагдалуудын улмаас улмаас тэдний хооронд харилцааны үл ойлголцол үүсэх гэмтэй.
Ясны сийрэгжилт.
Цусны даралт өндөр байх нь таны шээсэн дахь кальцийн хэмжээг нэмэгдүүлнэ. Кальци ингэж гадагшилснаар ясны нягтрал багасч ясны сийрэгжилт үүсгэн, энэ нь эргээд ясыг амархан хугарамхай байдалд хүргэдэг. Энэ эрсдэл, ялангуяа ахимаг насны эмэгтэйчүүдэд илүү тохиолддог.
Унтахад төвөгтэй болох.
Унтаж байхад амьсгалд төвөг учрах ба хурхирдаг болно. Хоолойн булчин суларсанаас амьсгал заримдаа хаагдан (апноэ), чангаар хурхирах явдал нь байнга өндөр даралттай байдаг хүмүүсийн бараг талаас илүү хувьд тохиолддог. Мөн унтах үед апноэ болсноос таны цусны даралтыг улам нэмэгдүүлэх болно.