ЗөвлөмжМэдээЦусны даралт ихсэлт

Даралт тогтмол өндөр байснаар нүдийг өвчлүүлдэг

Цус нь зүрхээр шахагдан цусны судсаар дамжин бие махбодын бүхий л эрхтэн эд эсэд хүчилтөрөгчтэжээлийн бодисыг хүргэж байдаг. Цусны даралт гэдэг нь судасны хананд үзүүлж буй цусны урсгалын хүч юм. Судасны ханын бүтэц хэвийн, уян хатан чанар сайн байвал цусны даралт хэвийн байна. Насанд хүрсэн хүний хэвийн дундаж даралт 120/80 байдаг. Цусны даралт тогтмол өндөр байснаар нүдийг өвчлүүлдэг. Нүдний бяцхан нарийхан судаснууд таны нүдэнд цус нийлүүлж байдаг. Бяцхан хэдий боловч эдгээр судаснууд цусны даралт өндөр болох үед адилхан гэмтдэг. Үүнд:

Нүдний цусны судасны гэмтэл (ретинопати)

Цусны даралт өндөрших нь нүдний торлогт цус нийлүүлдэг судсыг гэмтээдэг. Үүнийг ретинопати гэж нэрлэдэг. Энэ үед нүдэнд цус харваж, хараа бүдгэрэн бүр мөсөн хараагүй ч болж болно.Хэрэв чихрийн шижинтэй, даралт өндөр байх юм бол та тэр ч байтугай их эрсдэлтэй байна гэсэн Үг.

Торлог (choroidopathy) -ийн дагуу шингэн хуримтлагдах

Энэ нөхцөл байдал нь нүдний торлог бүрхэвч дор байрлах цусны судаснаас шингэн гоожиж хуримтлагдахыг хэлж буй юм. Үүнээс болж холын хараа муудах буюу зарим тохиолдолд сорвижилт үүсгэдэг.

Нүдний мэдрэлийн гэмтэл (оптик нейропати)

Нүдний мэдрэлд очих цусны урсгал саатсанаас болж үүснэ. Үүнээс болж нүдний мэдрэлийн эс үхэж, сохрох хүртэл аюултай байдал үүсдэг.

,
Бухимдал тайлах амьсгалын дасгал
ГЭНЭТИЙН ИХ СТРЕССЭЭС ЗҮРХНИЙ ШИГДЭЭС ҮҮСДЭГ
Menu