ЗөвлөмжМэдээЦусны даралт ихсэлт

Цусны даралт тогтмол өндөр байх нь бөөрийг өвчлүүлнэ

Зүрх судасны өвчин Монголчуудын нас баралтын шалтгааны нэгдүгээрт бичигдэж байна. Гэтэл энэ өвчнөөс сэргийлэх боломж бий. Учир нь зүрх судасны өвчин таны амьдралын хэв маягаас маш өндөр түвшинд хамаарч байдаг. Цусны даралт ихсэлт нь бөөрийг өвчлүүлдэг. Таны бөөр цуснаас илүүдэл шингэнийг шүүж, хаягдлыг гадагшлуулах үүрэгтэй. Цусны даралт тогтмол өндөр байх нь бөөрний судсыг гэмтээж, бөөрний хүнд хэлбэрийн өвчлөлийн (нефропати) шалтгаан болдог. Мөн чихрийн шижинтэй байх нь цусны даралтыг ихэсгэж, бөөр өвчлөх бас нэг шалтгаан болно.

Бөөрний дутагдал

Цусны даралт өндөр байх нь бөөрний дутагдал үүсэх хамгийн түгээмэл шалтгаануудын нэг юм. Энэ нь таны бөөрний том артери болон бөөрөн доторх жижиг цусны судас (гломерул), аль аль нь гэмтсэнээс болж байгаа юм. Эдгээр гэмтлийн дүнд таны бөөр цуснаас гарах илүүдэл шингэн болон хорт бодисуудыг шүүж чадахгүйд хүрнэ. Үүний үр дүнд цусанд шингэн, хог хаягдлууд аюултай түвшинд хүртэл хуримтллагдах болдог. Эцэст нь цусыг диализ буюу шүүүж цэвэрлэх эсвэл бөөр шилжүүлэн суулгахад хүргэнэ.

Бөөрний соривжилт.(Гломерулосклероз)

Энэ нь бөөрний гэмтлүүдийн нэг хэлбэр юм. Бөөрний жижиг судсууд гэмтсэний улмаас бөөрний шүүн цэвэрлэх ажиллагаа алдагдаж, бөөрний дутагдалд хүргэнэ.

Бөөрний артерийн судасны аневризм

Цусны даралт өндөр байснаас болж бөөрний артерийн судасны хана сульдаж ядран, уян хатан чанараа алдаж, сунаж нимгэрэн цүлхийж, товойж үлддэг. Энэ товгорыг бөөрний артерийн судасны аневризм гэж нэрлэдэг. Энэ аневризм хагарснаас болж амь насанд аюултай цус алдалт үүсэх эрсдэл үүсгэдэг.

,
ГЭНЭТИЙН ИХ СТРЕССЭЭС ЗҮРХНИЙ ШИГДЭЭС ҮҮСДЭГ
Цусны даралт ихтэй хүний идэх ёстой 4 хоол
Menu