ЗөвлөмжМэдээЦусны даралт ихсэлт

Цусны даралт ихсэлт тархийг өвчлүүлдэг

Зүрх, судасны өвчин нь амьдралын хэв маягтай шууд холбоотой. Тодруулбал идэвхитэй хөдөлгөөн байхгүй болсон. Хоол хүнсний хэрэглээнд өөх тос ихтэй, цагаан гурилан бүтээгдэхүүн, давслаг, чихэрлэг зүйлс ихээр нэвтэрсэн. Нөгөө талдаа архи, тамхины хэрэглээ өндөр байна. Тамхины хэрэглээ бол энэ төрлийн өвчин үүсгэх биеэ даасан хүчин зүйл болдог. Энэ бүхэн зүрх судасны өвчлөлөөр өвдөх эрсдлийг бий болгосоор, Монгол хүн өвдсөөр байна. Цусны даралт ихсэлт тархийг өвчлүүлдэг. Таны тархи зөв ажиллаж, амьдрах нь тархины тэжээлийн цусан хангамж ямар байгаагаас хамаарна. Цусны даралт ихсэлт нь тархинд хэд хэдэн аюултай нөхцөл байдлыг үүсгэж болно. Үүнд:

Түр зуурын ишеми буюу тархины сөнөрөл

(ТИА). Таны тархины цусан хангамжинд түр зуурын саад учруулах юм. Энэ нь ихэвчлэн атеросклероз буюу цус нөжирсний улмаас үүдэлтэй байдаг. Аль аль нь цусны даралт ихсэлтээс шалтгаалж үүснэ. Энэ түр зуурын ишемийн халдлага нь танд цус харвалтын эрсдэл өндөр байгааг анхааруулж буй хэрэг юм.

Тархины цус харвалт

Таны тархины хэсэгт даралт өндөршсөнөөс судас хагарч, харвалт үүссэнээс тархины эд, эсэд хүчилтөрөгч болон шим тэжээл очиж чадахгүйд хүрч тархины эс үхэх шалтгаан болдог. Хяналтгүй цусны даралт ихдэлт нь тархины судасны сулрал, хүчгүйдэлд хүргэж нарийсал, саатал, хагаралын шалтгаан болдог. Цусны даралт өндөр байх нь тархины артерийн судасны цусны урсгалд саад болох нөжрөл, бүлэгнэлийг үүсгэж тархинд цус харвах бас нэгэн шалтгаан нь болдог.

Оюун ухаан тэнэгрэх шинж (деменц)

Оюун ухааны тэнэгрэл нь сэтгэн бодох, ярих, учир шалтгааныг олох , санах ой, хараа, хөдөлгөөний өөрчлөлтийн дүнд үүсдэг тархины өвчин юм. Энэ өвчний үүсэх хэд хэдэн шалтгаан байдаг. Нэг шалтгаан нь судасны гаралтай оюун ухаан тэнэгрэх шинж бөгөөд тархины артерийн судасны нарийсал болон бөглөрөлөөс болж үүснэ. Мөн тархины цусны урсгалд тасалдал үүссэнээс болсон цус харвалтаас бас үүсэж байгаа юм. Эдгээрийн аль ч тохиолдолд цусны даралт ихдэлт гол шалтгаан нь байдаг.

Танин мэдэхүйн бууралт

Альцгеймер өвчний улмаас юм ойлгох, санах мэдрэмж аажмаар буурдаг. Энэ сэтгэцийн өвчин үүсэх шалтгааны нэгд цусны даралт өндөр байсны улмаас тархины артерийн судас гэмтэж, цусан хангамж суларч, хаагдсанаас үүсэж байж болох юм гэж үздэг.

,
Бага тархины цус харвалт гэж юу вэ? Сэргээн засах эмчилгээний талаар
“Улаанбаатар хотын хүн амын дунд артерийн даралт ихдэлтийн тархалт болон түүний талаарх мэдлэг, хандлага, дадлыг тодорхойлох” судалгааны ажлыг амжилттай явууллаа.
Menu