ЗөвлөмжМэдээЦусны даралт ихсэлт

Даралт ихсэлтээс үүсэх зүрхний өвчлөл

Цусны даралт ихсэлт нь шинж тэмдэг илрэхгүй чимээгүйхэн олон жил явсаар таны биеийг хүнд гэмтээдэг ба түүнийг чимээгүй алуурчин ч хэмээн бас нэрлэдэг. Даралт ихсэлтийг хяналтгүй орхисноор, та хөгжлийн бэрхшээлтэй хэцүү амьдралтай, тэр байтугай аюултай зүрхний шигдээс, тархины цус харвалтаар амь насаа ч хүртэл алдаж болно. Гэвч аз тохиоход, эмчилгээ хийлгэж, амьдралын хэв маягаа өөрчлөн, амь насанд аюултай хүндрэл үүсэх эрсдэлийг бууруулснаар та цусны даралтаа хянаж байх боломжтой юм.

Зүрх бол таны биеийн бүх цусыг шахаж байдаг эрхтэн. Цусны даралт ихэссэний улмаас таны зүрх хамгийн түрүүнд гэмтэнэ. Үүнд:

Титэм судасны өвчин

Цусны даралт ихэссэнээр зүрхний цусан хангамжийг нийлүүлэгч титэм судас хэмээн нэрлэгдэх артерийн судасны хана зузаарснаас , артерийн хоолой нарийсч, цус чөлөөтэй урсах боломж хязгаарлагддаг. Ингэж зүрхийг цусаар чөлөөтэй хангаж чадаагүйгээс болж цээжний өвдөлт үүсч, зүрхний шигдээс мөн зүрхний хэм алдагдах нөхцөл үүсдэг.

Зүрхний зүүн тал томрох

Цусны судасны дотоод даралт өндөршсөнөөр таны зүрхний булчин биеийн бусад хэсэгт цусыг шахахын тулд илүү хүчтэй ажиллах шаардлагатай болдог. Үүнээс шалтгаалж зүрхний зүүн тал зузаарч, илүү хөшүүн болдог. (зүүн ховдлын гипертрофи). Эдгээр өөрчлөлтүүд нь таны биед цусыг түгээгч зүүн ховдлын ажиллах чадварыг хязгаарладаг. Энэ нөхцөл нь зүрхний шигдээс, зүрхний дутагдал, зүрхний гэнэтийн үхлийн эрсдлийг нэмэгдүүлдэг.

Зүрхний дутагдал

Цаг хугацаа өнгөрөх тусам, цусны даралт ихэссэнээс болж зүрхний булчин илүү их хүч гаргаж ажиллаж байгаагийн улмаас ядарч сульдан хангалттай ажиллах боломж нь хомсдож эхэлдэг. Ингэснээр зүрхний шигдээс болох нөхцлийг бас бүрдүүлнэ.

,
Давсыг хэрхэн зөв зохистой хэмжээнд хэрэглэх вэ?
Та чихрийн шижинтэй бол хоолны хачир, элдэв амтлагчаас татгалз
Menu