ЗөвлөмжМэдээТамхидалт

Таны хүүхэд тамхи татдаг уу?

Бага, өсвөр насандаа тамхинд орсон, мансуурсан хүүхдийг тамхинаас гарахад маш хүнд байдгийг олон улсын судлаачид гаргасан байна.

Жишээ нь, АНУ-ын Хүүхэд залуусыг тамхидалтаас хамгаалах нийгэмлэгээс тамхи татдаг хүмүүсийн 90 хувь нь 18 нас хүрэхээсээ өмнө татаж эхэлсэн байдаг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Харин 25 наснаас хойш тамхинд ороод байх нь ховор гэсэн олон улсын судалгаа байдаг . Тамхи үйлдвэрлэгчид залуу өсвөр үеийнхний сонирхлыг татах , донтуулах үүднээс мансууруулах үйлчилгээтэй бодисын хэмжээг нэмэгдүүлж илүү зөөлөн  чихэрлэг үнэр оруулдаг болсон нь судалгаагаар нотлогдсон байна. Өсвөр насны хүүхдүүд яагаад тамхи татдаг, тэр нь ямар хор хөнөөлтэй, цаашид яаж хүүхдээ тамхинаас хэрхэн гаргах хэрэгтэй талаархи өгсөн олон улсын байгууллагуудын зөвлөмжийг хүргэж байна.

Хүүхэд залуус яагаад тамхи татдаг вэ?

  • Тамхи үйлдвэрлэгчдийн марkетинг:

Тамхи үйлдвэрлэгчид нэг цагийн дотор саяаас илүү долларын ашиг олж байдаг. Тэдний орлого үйл ажиллагаа 24 цагийн турш, долоо хоногт амралтгүй, өдөр бүр зогсоо зайгүй өрнөж байдаг үйл ажиллагаа бол тамхины бизнес юм байна. Харин энэ бизнессийн сурталчилгаанд томчууд олны танил хүмүүсийг татанн тоглуулдаг нь нийгэмд буруу үлгэр дуурайлал болдог.

  • Нийгмийн нөлөө:

Эргэн тойрон дахь хүмүүсийн тамхины хэрэглээ гэр бүл найз нөхдийн тамхидалт өсвөр үеийнхэийг тамхи хэрэглэх нь энгийн л нэг зуршил гэж ойлгоход хүргэдэг. Мөн хүүхэд залуус тамхи татах нь “доги” харагддаг гэж ойлгох нь бий. Тэд сэтгэл татам байх, эсрэг хүйстэндээ таалагдах, бие даасан мэт харагдах, эрсдэлд дуртай зоригтой хүн шиг байх зэрэг шалтгаанаар тамхинд ордог нь тэдэнтэй хийсэн ярилцлага судалгаа зэргээс нотлогдсон. Өөрөөр хэлбэл өсвөр үеийнхнийг эргэн тойрны хүмүүстээ таалагдах гэж, эсвэл өөрийн байр суурийг илэрхийлэх гэж тамхи татдаг байна. Хэрэв эцэг эхчүүд бид хүүхэддээ өөртөө итгэлтэй байхад тамхи хэрэггүй гэдгийг ойлгуулж чадвал тамхины эсрэг ухамсарыг тэдэнд суулгаж чадна гэж зөвлөжээ.

  • Бие махбодийн нөлөө:

Тамхин дахь никитон гэх бодис нь хар тамхи, герион, кoкайнтай адил хүний биед үйлчилдэг. Өөрөөр хэлбэл бие махбодийг хамааралтай болгож донтуулах үйлчилгээ нь адилхан. Харин өсвөр үеийнхний өөрчлөгдөж буй бие махбодь ийм бодисонд илүү эмзэг өртөмтгий байдаг ажээ.

Эцэг эхчүүд хүүхдээ тамхичин болгохгүйн тулд юу хийх вэ?

Бага залуу байх тусмаа тамхинд орох магадлал нь илүү байдаг гэж донтолтоос урьдчилан сэргийлэх, хянах төвөөс (АНУ) сэрэмжлүүлж байна. Дэлхийн тамхи татагчдын нас улам залуужиж байгаа ч дурдсан бөгөөд 15-16 насны өсвөр үеийнхнийг онцгой анхаарах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

Эцэг эхчүүд хүүхдээ тамхи татахаас урьдчилан сэргийлэхийн тулд яагаад татдаг шалтгааныг ойлгох нь хамгийн чухал.

  • Та болон танай гэр бүл тамхинаас татгалзах эсвэл хүүхдийнхээ дэргэд тамхи татахгүй байх.
  • Хүүхэддээ тамхинаас үүдэх хор хөнөөлийг хэлж ойлгуулах. Жишээ нь шүд шарлах, амнаас эвгүй үнэр гарах, арьс харлах гэх мэт нөлөөг хэлэх нь тэдэнд илүү тусна. Учир нь дээр дурдсан өсвөр үеийнхний сэтгэл зүй хүрээлэн буй орчны хүмүүстээ тэр дундаа эсрэг хүйстэний хүндээ таалагдах хүсэл их байдагтай холбоотой.
  • Хүүхдээ тамхи татахгүй гэж найдаж байгаагаа ойлгуулах
  • Хүүхдээ зөв зүйлд уриалдаг янз бүрийн үйл ажиллагаанд оролцохыг нь дэмжих. Жишээ нь спортын клубууд, дугуйлан гэх мэт
  • Тамхи нь донтуулдаг. Хожим гарахад хэцүү, Тамхи татдаг томчууд тамхинаас гарахыг хүсдэг, тамхинаас гарах гэж цаг зав хүч чадлаа бардаг гэдгийг сайн хэлж ойлгуулж, хүүхэдтэйгээ байнга ярилцдаг найз нь болох хэрэгтэй.
, , ,
Эрүүл Зүрх – Эрүүл Улаанбаатар хѳтѳлбѳрийн Удирдах зѳвлѳл байгуулагдлаа.
Швейцарын Новартис сангийн Удирдах зөвлөлийн төлөөлөгчид “Эрүүл зүрх Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн хэрэгжилт, үйл явцтай танилцахаар ирлээ.
Menu