ЗөвлөмжМэдээТамхидалт

Тамхитай холбоотой буруу ойлголт

Тамхитай холбоотой буруу ойлголт

Татах буюу үнэрлэж, зажилж хэрэглэхэд зориулсан мансууруулах, нөлөөтэй, өөрөөсөө хараат байдал үүсгэн донтуулах үйлчилгээтэй бодис агуулсан нэгэн төрлийн хор бол ТАМХИ юм.

Тамхитай холбоотой БУРУУ ойлголтуудыг хүргэж байна. Хэрэв та болон таны ойр дотны хүмүүс тамхи татдаг бол дараах БУРУУ ойлголтуудыг заавал хэлж залруулж туслаарай.

  • —  “Миний бусад эрүүл зан үйл, зуршлууд маань намайг эрүүл байлгана” гэж бодох нь буруу. 
  • —  “Зөөлөн, нарийн шүүлтүүртэй тамхи татах нь намайг эрсдлээс аврана” гэдэг нь буруу. Учир нь тамхины шүүлтүүр нарийн болон бүдүүн байх нь хорт бодисууд болох тамхины бохь болон никотоныг багасгахгүй.
  • —  “Би маш олон жил татаж байгаа учраас аль хэдий нь эд эрхтэн хордсон гарсан ч гараагүй ч ялгаа байхгүй” гэж бодох нь буруу. Учир нь тамхиа хаяснаас нас 10-15 жилээр уртасна, амьсгалын замын өвчлөл буурна, зүрхний шигдээсийн эрсдэл 50 хувь буурна, эдийн засгийн боломж нэмэгдэнэ, гал түймрийн эрсдэл багасна, гоо сайхан сэргэнэ, бусдад сайн үлгэр дууриал болох гэх мэт маш олон ач холбогдолтой.
  • —   “Тамхинаас гарна гэхлээр их стресс дагуулдаг” гэж бодох нь буруу.Учир нь  нэг ширхэг янжуур татсаны дараа хэсэг хугацаа өнгөрөхөд улам их хямарч, дараагийн тамхинд гар сарвайдаг байна. Өдөрт бүтэн хайрцаг тамхи татах нь сэтгэлийн байнгын түгшүүр бий болгодгийг судлаачид тогтоожээ
  • —  “Тамхинаас гарахлаар эргээд таргална” гэж айх нь буруу. Учир нь таны биеийг тамхины хорт бодисууд хордуулж хоол идэх дурыг бууруулдаг байна.  Өөрөөр хэлбэл та хордлогонд орж байгаа учир  тураад байна гэсэн үг юм.
  • —  Мансууруулах бодис  буюу морфин  хэрэглэх нь тамхи татахаас хортой гэдэг ойлголт нь буруу. Учир нь мансууруулах бодисонд  нэг л төрлийн бодис агуулагддаг. Харин тамхинд 4000 гаруй химийн хорт  бодис агуулагдаж байдаг тул тамхи илүү хор хөнөөлтэй.
, ,
50 ГАРСАН Ч ФИТ БИЕТЭЙ БОЛЖ БОЛНО: ЭРЧҮҮДЭД ӨГӨХ 5 ЗӨВЛӨМЖ
СОГТУУРУУЛАХ УНДАА СУРТАЛЧЛАХ ЖУРАМ ЗӨРЧСӨН ЭТГЭЭДЭД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА
Menu